Сэтгэл минь бүү гуниарай ...

Хамгаас ариун нандин сэтгэл минь бүү гуниарай
Хагацаж хэн нэгнийг үгүйллээ ч гуниад тэр ирэхгүй
Хүсэл мөрөөдлөө бүрмөсөн бүү хаяарай
Хэзээ нэг өдөр биелэх болохоор тэгж болохгүй

Сэтгэлээ өвтгөж хоосон бүү шаналаарай
Сэрээд харахад нар мандана зовох хэрэггүй
Санаа алдаж, амьсгаа давчдан бүү туниарай
Сайхан хайр мөн л бол дахин давтагдахгүй

Эмтэрч, сэмэрсэн сэтгэл минь гээд 
Энхрий түүнийг өрөвдөн хайрла
Эртдэж бүтэлгүй хайртай учирлаа гээд
Энэ удаа ахин шаналах ёсгүй

Бодол хүслээ ариусган тунгааж
Буруу бүхнийг зөвөөс нь учирлан салга
Бусдын хүссэнээр оршлоо гээд
Бүгдийн хатан болчихгүй, өөртөө боол мэт сөхөрнө

Шүд зуун тэвчээр гаргаж энэ амьдралыг туул
Шүдэнзний мод ч гал болдог аргадан хайрла амьдралаа
Шөнө бүр тарчлан бодолд автахгүйгээр нам унт
Шинэхэн цас хаялж итгэл төрөх болохоор толгой нэг өндий

Бүүдийж харанхуйлсан чиний ертөнцийг 
Бүгдийн л адил чи л зөвхөн гэрэлтүүлэх учиртай
Бүдэрч унасан жаахан сэтгэлээ
Босгон өндийлгөж чи л арчлах учиртай

Сэтгэлээ бүү эмтэл
Сайхан чамд ганц л байгаа
Нандигнаж түүнээ хайрла
Насан туршдаа чиний л ганц хань чинь...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан