Уйл даа уяхан сэтгэл минь....

Хоолой дээр зангирсан дусал нулимсаа 
Хоёрын хооронд барих хэрэггүй, унага даа
Хоосон найдах хөөрхий сэтгэлээ
Хүчилж барих хэрэггүй, уйл даа

Тэвчиж, барьсан сэтгэл намждаг гэж сонсоогүй

Тэрхэн үедээ уйлж тайтгарсныг л мэдэх юм байна
Тэсч, давна гэсэн итгэлээр бардамнахыг харсан ч
Тэглээ гээд сэтгэл тайтгарсныг гэхдээ мэдэхгүй ээ

Уйл даа уяхан сэтгэл минь

Унаган урсгах нулимсаа гаргаж нэг амар
Учир начрыг бодон тунгаалгүй
Уураа барж, тайтгартлаа уйл даа
Уяхан сэтгэл минь...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан