Posts

Showing posts from May, 2013

Сэтгэл

Өчүүхэн юм даа миний сэтгэл Өнөөдөр л инээж маргааш уйлахдаа Өөрөө ч мэдэлгүй гунирхаж явдаг Өрөвдөлтэй юм миний сэтгэл Эмзэгхэн юм даа миний сэтгэл  Эгэл хүмүүст туниж, баярлахдаа Эрээнтэй бараантайг нь мэддэггүй Эмзэгхэн юм даа миний сэтгэл Өчүүхэн гэхдээ чамд ч хүрч чадах тэнхээтэй Өөрөөсөө ч илүү хайрлаж чадах өр зүрхтэй Өнөөдөр би эмзэг байж болно гэхдээ Өөрөө нэг бодоод үзээрэй надад хэлсэн үгээ 

"Надаас чамд..."

Image
Бага байхын л жаахан охин бусдад ямар нэг зүйл бэлэглэхийг ихэд хүсдэг байж билээ. "Энэ хүнд л тийм бэлэг бэлдээд өгчихвөл" гээд л ямар нэг зүйл өгөх гээд дайрчихна. Тийм ч их мөнгөгүй, элбэг дэлбэг гээд байх зүйл үгүй мөртлөө миний сэтгэл энэ дэлхийн бүх хүмүүст ч хуваалцаж хүрэхээр тийм агуу их гэдгийг би гэхдээ мэднэ ээ. Хүний сэтгэл тийм л байх хэрэгтэй мэт. Сэтгэл зүрх хэзээ ч ямар нэг мөнгөн тэмдэгтээр, гялалзаж, гэрэлтсэн эд зүйлсээр хязгаарлагдаж үл болно.  Дотно гэж боддог найзууддаа, энхрий гэж боддог дүү нартаа, элбэрэлт хэмээн хүндэлдэг ижий аавдаа сэтгэлээ гаргаж, юу ч хамаагүй, мөнгө хэрэглэсэн хэрэглээгүй сэтгэлээ л шингээсэн тийм л нэг дурсгалт зүйл бэлдэж өгдөг байсансан.  Яагаад ч юм ижийдээ төрсөн өдрөөр нь шүлэг зохиож биччихээд нэг их сайхан санаа амарч, ижийгээ түүнийг уншаад охиныхоо хайрыг мэдэрч байгаа даа гэж бодох тусам сэтгэл улам тэнийрч, нэг л сайхан болно.  Яагаад ч юм найздаа жижигхээн гараараа урлаж хийсэн боодол бэлэг өгчихөөд хүний сэ

Монголоо өмөөрч бичсэн шүлэг

Image
Миний Монголын цэлмэг тэнгэрийг ширтээгүй байж Нүдэнд харагдахгүй жижигхэн гэж бүү хэл Миний тал нутгийн өргөнийг хэмжээгүй байж Нимгэн захтай гэж биднийг бүү бас... Номын хуудас шагайж, хүний сэтгэл рүү өнгийгөөгүй байж Настан буурлуудыг минь эрдэмгүй сохор гэж бүү басамжил Нүдэнд торох ялаа мэт өмнө цухалдахаар Нэг ч болов сайн үйлийг эх орныхоо төлөө хийж суу Цээжинд амин зүрх цохилж байгаа үед Цэцэрхэж миний өмнө Монголыг минь бүү гутаа Цэгнэж харин нэг үзэх аваас Цэвэрхэн ч биш байх танай эх орон Үүх түүхийг минь сонжиж нэг уншаагүй байж Үгээгүй хоосон ядуу орон гэж бүү хэл Үнэн хэрэгтээ чиний зогсож байгаа газар шороо Үхэл тэмцлийн зааг дээр бид чамд бэлэглэсэн байх

Амьдралд зөвхөн урагшаа тэмүүлээрэй

Image
Тэнгэр цэлмэж нар мандсан байна Юунд ганцаар гуниглан сууна вэ? Алагхан нүдтэй хөөрхөн охин минь Тэртээх алсаас солонгын өнгө цацарч байна Юунд гансран уйтгарлан байна вэ? Хархан үстэй хонгор охин минь Тэсэлгүй түүндээ гоморхсондоо юу Ингэж шаналж сууна уу? Тэгж л байдаг хорвоог мэдэхгүйдээ Ингэж уйлж сууна уу? Уйлж суухад нүд чинь чамд гомдохвий Уйваагүй саархан зүйлээс боллоо гэж Уур чинь хүрч дургүй хүрэхвий Утгагүй зүйл дээр нулимс унагаснаа мэдэхдээ Алган жаахан зүрх ийм л үед  Аажимдаа ийнхүү томордог жамтайг бод Ахиад алдах эрхгүй тэр л боломжийг Амьдралд чи ахин хүртэх эрхтэйг сана !!!