Амьдралд зөвхөн урагшаа тэмүүлээрэй

Тэнгэр цэлмэж нар мандсан байна
Юунд ганцаар гуниглан сууна вэ?
Алагхан нүдтэй хөөрхөн охин минь

Тэртээх алсаас солонгын өнгө цацарч байна

Юунд гансран уйтгарлан байна вэ?
Хархан үстэй хонгор охин минь

Тэсэлгүй түүндээ гоморхсондоо юу

Ингэж шаналж сууна уу?
Тэгж л байдаг хорвоог мэдэхгүйдээ
Ингэж уйлж сууна уу?

Уйлж суухад нүд чинь чамд гомдохвий

Уйваагүй саархан зүйлээс боллоо гэж
Уур чинь хүрч дургүй хүрэхвий
Утгагүй зүйл дээр нулимс унагаснаа мэдэхдээ

Алган жаахан зүрх ийм л үед 

Аажимдаа ийнхүү томордог жамтайг бод
Ахиад алдах эрхгүй тэр л боломжийг
Амьдралд чи ахин хүртэх эрхтэйг сана !!!

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан