Сэтгэл

Өчүүхэн юм даа миний сэтгэл
Өнөөдөр л инээж маргааш уйлахдаа
Өөрөө ч мэдэлгүй гунирхаж явдаг
Өрөвдөлтэй юм миний сэтгэл

Эмзэгхэн юм даа миний сэтгэл 
Эгэл хүмүүст туниж, баярлахдаа
Эрээнтэй бараантайг нь мэддэггүй
Эмзэгхэн юм даа миний сэтгэл

Өчүүхэн гэхдээ чамд ч хүрч чадах тэнхээтэй
Өөрөөсөө ч илүү хайрлаж чадах өр зүрхтэй
Өнөөдөр би эмзэг байж болно гэхдээ
Өөрөө нэг бодоод үзээрэй надад хэлсэн үгээ 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан