Монголоо өмөөрч бичсэн шүлэг



Миний Монголын цэлмэг тэнгэрийг ширтээгүй байж
Нүдэнд харагдахгүй жижигхэн гэж бүү хэл
Миний тал нутгийн өргөнийг хэмжээгүй байж
Нимгэн захтай гэж биднийг бүү бас...

Номын хуудас шагайж, хүний сэтгэл рүү өнгийгөөгүй байж
Настан буурлуудыг минь эрдэмгүй сохор гэж бүү басамжил
Нүдэнд торох ялаа мэт өмнө цухалдахаар
Нэг ч болов сайн үйлийг эх орныхоо төлөө хийж суу

Цээжинд амин зүрх цохилж байгаа үед
Цэцэрхэж миний өмнө Монголыг минь бүү гутаа
Цэгнэж харин нэг үзэх аваас
Цэвэрхэн ч биш байх танай эх орон

Үүх түүхийг минь сонжиж нэг уншаагүй байж
Үгээгүй хоосон ядуу орон гэж бүү хэл
Үнэн хэрэгтээ чиний зогсож байгаа газар шороо
Үхэл тэмцлийн зааг дээр бид чамд бэлэглэсэн байх

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан