Posts

Showing posts from August, 2013

Хайртай байсан бол эргэж нэг хараарай

Image
Хаврын цэцэгс дэлбээгээ нээж Хачин ихээр сэтгэл минь догдолж байлаа Харин чамайг тэр л үед үзээд  Хамаг зүрх минь хайлж байлаа Нүд минь чинийх тай харц тулгарахад Нэг л сонин инээмсэглэл тодроод Нэгхэн зуурын богинохон агшинд Нэг л мэдэхэд сэтгэл алдарсан байлаа Санаагүй явсан гэнэтийн тэр учрал Сэтгэлд минь ингэж мөнхрөх байсныг мэдсэнгүй Сайхан чиний сэхүүн харц Санаанаас минь хэзээ ч гарахгүйг мэдсэнгүй Бодолд автан чамд би дасахдаа Бүрэнхий тэнгэр ч надад цэлмэг мэт Борхон зүрх минь чамруу л цохилохдоо Бүүдийсэн амьдрал ч надад жаргалтай мэт Хариуд нь намайг хайрлахыг сонсоод Хөөрч би тэнгэрт дүүлж байлаа Харин дараа нь сэтгэл чинь хөрөхөд Хамаг бие сэтгэл минь бутарч байлаа Хайр сэтгэлд хязгаар байсныг анзаараагүй зүрх Холын хол чамаас би явахдаа шимширнэ Хоёр дахь удаагаа олж харахгүйг бодохоор Хий хоосон чамайг бодохдоо уйлна Тэнгэрийн хүү газрын охин хоёрт  Тэнгэр газрын ялгаа байсныг олж харсангүй Тэрхэн үед чамд дурласан зүрх минь Тэгээд л чамд хаяг

Мартаагүй

Хайрын шүлэг бичиж Хайлж байсан үе саяхансан Хачин юм шүү тэр үеийг бодохоор Харин одоо инээд хүрч байна... Бүхнээ чамд зориулж Бүгдийг чиний төлөө хийж явахад Цор ганц шалтгаан хэлэлгүй Цаашаа гээд намайг түлхсэнсэн Хэлэх үгсийг чинь хүлээж би Хэдэн шөнө бодолд автсансан Хэдий хайргүй байсан ч түүнээ Хэлчихэж надад болоогүй юм уу Хүний хүнээс илүү Хайрыг минь булааж намайг чи ноцоохдоо Хүйтний жиндүү улирлаас илүү Хүний мөсгүйгээр намайг чи орхихдоо Хөөрхөн түүний өмнө хайлах байснаа мэдээгүй биз Харин дараа нь миний сэтгэлийг хөлчин дарснаа ойлгосон биз Инээдтэй ханиадтай амьдралд минь Итгэл өгч гэрэлтүүлсэн болохоор баярлалаа Гэнэн цайлган сэтгэлд минь  Гэнэдэж амьдралыг ойлгуулсанд талархлаа Магад чамтай учраагүйсэн бол Миний амьдрал ондоо байх байсан Мөдхөн чамаас холдоогүй бол Мөнхөд чамаас салахгүй байсан Тэнгэрт наран үргэлж гийдэггүйг ойлгосоон Тэрхэн зуураа л эрхэлж аашилснаа би ухаарсан Тэгээд л сэтгэл чинь намайг хаясан болохоор Тэвчихгүй б

Bi hezee ch!

Image
Bi hezee ch durlahiig husehgui bna Bodol setgelee ahij bi neemeergui bna Bi chamd hairtai gej hend ch helmeergui Bugd nadad nulims uldeedeg itgemeergui Bi zugeer l amidrahiig husch bna Buruu ch zow ch durlalaas holuur Baihiig bas heniig ch hairlaj bish Baigaa ooriigoo l bodoj Bi henii ch amidrald amidrahiig husehgui Shanalj hotsorson tal zurhee bi Sharhluulj ahij zowoomoorgui bna Saihan hairand bi dahin itgej Sanaa setgeleer unamaargui bna Hair, chamd bi durgui Hagatsal haruusliig daguuldag bolhoor Haanaas ch yum genet garch ireed Hagas zurhiig min zowooj orhidog bolhoor...

Гэрээ санасан шүлэг

Үзэг цаасаа шүүрч авахгүй бол Үнэн сэтгэл минь үл тайтгарна Үгээр хэлж чадахгүй үгсээ Үүндээ л би бичиж сууна Инээмсэглэлээр хучсан гунигт сэтгэлийг минь Энгийн хүн та нар яахин мэдэх билээ Итгэл дааж, хань болохгүй Эрээн хүмүүсээр би ч яах билээ Налаад хэвтэх гэрийн минь хана биш Надад ч зөөлөн хандах ч биш дээ Намайг эрхлүүлж илэх ижий минь биш Нялхарч намайг өрөвдөх ч биш дээ Газар шорооноосоо уяатай төрсөн хүн Гарцаагүй эх орноо санадаг юм байна Гагцхүү Эх нутаг минь гэж Гэгэлзэж сэтгэлдээ боддог юм байна Нулимс минь хацраар урсах бүрт Нуугдаж би гэрээ нэг санана Надад хэн ч үгүй энэ орон зайд  Насаараа биш дээ гэж нэг тайвширна....

Not anymore !

Image
Just realized it has been long time Just fell in love with you, since There was a time, I fell for you But a long time ago There you were shining inside my heart But not anymore ! As you flew away from my soul Afraid that I would lose myself, too Another day passes with harshness Again, I tore my heart 'coz of you You had no idea how were I You never wanted to look at it even You said that Life still goes on Yes, 'coz I freed my self from you Sun is shining long after you Yet I never realized before Sky is so wider than your chest Yet I was so tight on that The dark is not a dark anymore It was so, when I was with you The reason is I was afraid like It was the end of the world... You know, the world is just beginning The moment I was released from you You never imagined I am happy now The life is so beautiful without you Let it be the last one for you Later on, I won't be here anymore Lights are on now inside my heart Love is not the only