Хайртай байсан бол эргэж нэг хараарай

Хаврын цэцэгс дэлбээгээ нээж
Хачин ихээр сэтгэл минь догдолж байлаа
Харин чамайг тэр л үед үзээд 
Хамаг зүрх минь хайлж байлаа
Нүд минь чинийх тай харц тулгарахад
Нэг л сонин инээмсэглэл тодроод
Нэгхэн зуурын богинохон агшинд
Нэг л мэдэхэд сэтгэл алдарсан байлаа
Санаагүй явсан гэнэтийн тэр учрал
Сэтгэлд минь ингэж мөнхрөх байсныг мэдсэнгүй
Сайхан чиний сэхүүн харц
Санаанаас минь хэзээ ч гарахгүйг мэдсэнгүй
Бодолд автан чамд би дасахдаа
Бүрэнхий тэнгэр ч надад цэлмэг мэт
Борхон зүрх минь чамруу л цохилохдоо
Бүүдийсэн амьдрал ч надад жаргалтай мэт
Хариуд нь намайг хайрлахыг сонсоод
Хөөрч би тэнгэрт дүүлж байлаа
Харин дараа нь сэтгэл чинь хөрөхөд
Хамаг бие сэтгэл минь бутарч байлаа
Хайр сэтгэлд хязгаар байсныг анзаараагүй зүрх
Холын хол чамаас би явахдаа шимширнэ
Хоёр дахь удаагаа олж харахгүйг бодохоор
Хий хоосон чамайг бодохдоо уйлна
Тэнгэрийн хүү газрын охин хоёрт 
Тэнгэр газрын ялгаа байсныг олж харсангүй
Тэрхэн үед чамд дурласан зүрх минь
Тэгээд л чамд хаягдах байсныг мэдсэнгүй
Хайртай байсан бол эргэж нэг хараарай
Харин дараа нь битгий ирээрэй
Хагацлын заяагаар холдсон юм бол
Харамлаж намайг битгий дурсаарай...

(2010 он)



Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан