Гэрээ санасан шүлэг

Үзэг цаасаа шүүрч авахгүй бол
Үнэн сэтгэл минь үл тайтгарна
Үгээр хэлж чадахгүй үгсээ
Үүндээ л би бичиж сууна

Инээмсэглэлээр хучсан гунигт сэтгэлийг минь
Энгийн хүн та нар яахин мэдэх билээ
Итгэл дааж, хань болохгүй
Эрээн хүмүүсээр би ч яах билээ

Налаад хэвтэх гэрийн минь хана биш
Надад ч зөөлөн хандах ч биш дээ
Намайг эрхлүүлж илэх ижий минь биш
Нялхарч намайг өрөвдөх ч биш дээ

Газар шорооноосоо уяатай төрсөн хүн
Гарцаагүй эх орноо санадаг юм байна
Гагцхүү Эх нутаг минь гэж
Гэгэлзэж сэтгэлдээ боддог юм байна

Нулимс минь хацраар урсах бүрт
Нуугдаж би гэрээ нэг санана
Надад хэн ч үгүй энэ орон зайд 
Насаараа биш дээ гэж нэг тайвширна....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан