Мартаагүй

Хайрын шүлэг бичиж
Хайлж байсан үе саяхансан
Хачин юм шүү тэр үеийг бодохоор
Харин одоо инээд хүрч байна...

Бүхнээ чамд зориулж
Бүгдийг чиний төлөө хийж явахад
Цор ганц шалтгаан хэлэлгүй
Цаашаа гээд намайг түлхсэнсэн

Хэлэх үгсийг чинь хүлээж би
Хэдэн шөнө бодолд автсансан
Хэдий хайргүй байсан ч түүнээ
Хэлчихэж надад болоогүй юм уу

Хүний хүнээс илүү
Хайрыг минь булааж намайг чи ноцоохдоо
Хүйтний жиндүү улирлаас илүү
Хүний мөсгүйгээр намайг чи орхихдоо
Хөөрхөн түүний өмнө хайлах байснаа мэдээгүй биз
Харин дараа нь миний сэтгэлийг хөлчин дарснаа ойлгосон биз

Инээдтэй ханиадтай амьдралд минь
Итгэл өгч гэрэлтүүлсэн болохоор баярлалаа
Гэнэн цайлган сэтгэлд минь 
Гэнэдэж амьдралыг ойлгуулсанд талархлаа
Магад чамтай учраагүйсэн бол
Миний амьдрал ондоо байх байсан
Мөдхөн чамаас холдоогүй бол
Мөнхөд чамаас салахгүй байсан

Тэнгэрт наран үргэлж гийдэггүйг ойлгосоон
Тэрхэн зуураа л эрхэлж аашилснаа би ухаарсан
Тэгээд л сэтгэл чинь намайг хаясан болохоор
Тэвчихгүй би биеийг чинь орхисон

Амьдралд цор ганц үнэн байдаг нь 
Алдаж онохуйн адагт ухаарал юм
Ариун сэтгэлийн минь гүнд байдаг нь
Анх л үзсэн чиний минь дүр юм

Сахилгагүй гэнэн охины зүрх
Сайхан чамайг олсондоо харамсахгүй ч
Сэвтүүлж намайг шархлуулсан болохоор
Сэтгэл минь харин яавч уучилахгүй 

Мартаагүй ээ энэ зүрх сэтгэл
Магад хэзээ ч чадахгүй байх...

(2010 он)

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes