Posts

Showing posts from December, 2013

Үхсэн цэцэг

Би амьд яваа хэрнээ үхэж буй цэцэг Би цэцэг гэх мөртөө дэлбээгээ цувуулж яваа ургамал Би наранд ээлтэй хэрнээ саранд адагддаг Би усаар амьсгалдаг мөртөө живэх аюултай ургамал Ургаж яваа ургамал гэхдээ Ургачихаад унаж үхдэг цэцэг Уулын өөд налайж ургадаг ч Унахдаа би өндрөөс үхэх цэцэг Амьдрал минь надад анх уртдаж байлаа Алив зүйл бүхэнд шунаж явсан улаан сарнай Амьдрал надад эхлээд ихдэж байлаа Ахуй зүйлсээр хүрээлүүлсэн ягаан сарнай Харин одоо бол би унаж байна Хачиг шиг би амьдралд наалдаж чадахгүй нь Харлаж би үхэж байна Харамсаад барахгүй амьдралд үлдэж чадахгүй нь Зүүдэлсэн зүүдэндээ би цэцэг байлаа Зүүрмэглэсэн бодолдоо би хүн байв Зүгээр ч үгүй би нэгийг тунгаалаа Зөвхөн олдох амьдралаа хайрлаж явъя, цэцэг  би чинь...

"I will forget you"

Image
I will forget you as my days go on I will not call you since you won't be there I will hide away my soul 'coz of your harshness I will not be there anymore as you walk away Memories where you are... Mind of me has forgotten already My soul where you exist Moved on further away I tried thousands of times To open your heart I believed in our affection To be the happiest one You didn't realize that My heart needed to breathe You didn't pleasure that I was the only one for you Now, I am letting you go far and far away Never ever look for you again and again Then, I am not gonna be the happiest one But I will be the one who is free I am losing hopes, if you feel As if never be alive in your world I am fading away, if you glance As if never appears in your eyes Only one thing I can do is Forgetting you which kills me Only one thing I can not do is Forgiving you which pains me I will do everything Only to forget you I will go on more Only to live without you

Би чинийх байгаагүй

Чинийх... Байгаагүй ээ би, хайгаагүй ээ чи намайг хэзээ ч Болоогүй ээ, чи надад хайртай, гэтэл би чамд лайтай Байхад чи намайг төвөгшөөсөн, би гэхдээ чамайг өршөөсөөн Буцахад цаг хугацаа хязгаартай, миний сэтгэл бас тэвчээртэй... Чи миний ертөнцийг гэрэлтүүлсэн, чи мэдрүүлсэн Чамд гэхдээ би бүгдийг дутаасан, чи зугатаасан Тэнгэрт гэрэлтэх од байсан би чиний хувьд Тэглээ ч чи надад хүрээгүй, тэр алсаас Тэндээ л чи гацчихсан, тэг дундаас Халуун дулаан илчийг минь чи мэдрээгүй Хаяж намайг одохдоо эргэж чи хараагүй Харамссандаа чи түүнд хайртай гэж хэлсэн Хагацсандаа би чамайг түүний сүүдэр болгосон Би чинийх байгаагүй ээ Бидний дурлал чинийх байгаагүй, минийх л байсан Бодолд чинь би байгаагүй ээ Болзоонд явахыг хүссэн нь чи байгаагүй, би л байсан Минийх... Байсаан, зүрх сэтгэл чинь Барьж дийлэхгүй хүнд байсан гэхдээ Болсоон чи түүндээ хайртай Би тэгээд живсээн хайрандаа Буцаад ирэхэд чинь би байгаагүй, хайгаад олоогүй Баярлаж инээхдээ би

Амьдрал чамаас Амьд явахыг шаардана

Арай ядан тэмүүлсэн оргил чинь  Алсын зэрэглээ болж хувирахын цагт Алдаж эндэхийн хорвоог умартан Амьдралд чи толгой гудчихсан уу? Харж явсан сайхан залуугаасаа Хоёр нүүрийг олж үзэхийн цагт Хайр хагацал хоршин байдгийг умартан Хамаг зүрхээ бөх гэгч нь цоожилчихсон уу? Зовсон цагт анд чинь чамаас Зөрж өнгөрөн, нүүр бууруулахын цагт Заяа тавилангийн хүрд эргэдгийг умартан Залуу насаа гунигаар дүүргэчихсэн үү? Хааяа нэг мөрийг нь түших хүнгүй Хоосон юм шиг сэтгэл чинь ганцаардахад Хэнээс ч хамаарахгүй, чиний л ертөнц гэдгийг умартан Хаалганы цаана өөрийгөө түгжчихэв үү? Тэгвэл, хүссэндээ чи заавал хүр гэж Тэнгэрийн дор газрын дээр шороо хөдөлгө гэнэ Тэвчээр заагаад алив нэг өндий гэж Туулах амьдрал чинь даллаж байна энд Амьдралд юу ч тохиолдож болно Аа, гэхдээ битгий шантраарай Ахин дахин унаж боссон ч Амьдрал чамаас амьд явахыг л шаардана аа...

Аав минь

Аавыгаа бодож би Алгандаа нулимс тослоо Алсад яваа ганц охин чинь Аргагүй таныгаа санаж зүүдэллээ Аав минь тэнд үсээ бууралтахыг тоолж Алдрай охиндоо санаа нь зовж суугаа Атгахан зүрхтэй жаахан охин тань Ачийг тань хариулахаар зүтгэж яваа Бурууг хийхэд зэмлэж биш аргадаж Болчимгүй охиноо энхрийлдэг аав минь Бүрэн бүтэн хүний л дайтай өсгөх гэж Бүрэнхий шөнөөр гадааг угтсан аав минь Охин тэнгэр нь л юм болохоор Оддоос хүртэл харамладаг аав минь Орчлонд ганцхан л юм болохоор Омогшиж надаараа бахархдаг аав минь Таныхаа л сэтгэлийг багахан зовоох гэж Танхил үр тань хичээж л явна Тандаа л хамгийн сайн нь байх гэж Түмэн зорилгыг өвөртөлж сууна... Тандаа хайртай... Хайрт охиноос нь  12/10/2013

Ядмагхан зохиолч

Image
Би үнэн үгээр илүүлчдэгдсэн, худал үгээр дутсан ядмагхан зохиолч Би бусдаар хэлүүлж сураагүй, өөрөөрөө л бичдэг ядмагхан зохиолч Би өнгөц хорвоог алгасаж, сэтгэлийн гүнрүү өнгийдөг ядмагхан зохиолч Би чиний ертөнцөөс хөндий, өөрийн орон зайд хөрвөөгч ядмагхан зохиолч