Үхсэн цэцэг

Би амьд яваа хэрнээ үхэж буй цэцэг
Би цэцэг гэх мөртөө дэлбээгээ цувуулж яваа ургамал
Би наранд ээлтэй хэрнээ саранд адагддаг
Би усаар амьсгалдаг мөртөө живэх аюултай ургамал

Ургаж яваа ургамал гэхдээ
Ургачихаад унаж үхдэг цэцэг
Уулын өөд налайж ургадаг ч
Унахдаа би өндрөөс үхэх цэцэг

Амьдрал минь надад анх уртдаж байлаа
Алив зүйл бүхэнд шунаж явсан улаан сарнай
Амьдрал надад эхлээд ихдэж байлаа
Ахуй зүйлсээр хүрээлүүлсэн ягаан сарнай

Харин одоо бол би унаж байна
Хачиг шиг би амьдралд наалдаж чадахгүй нь
Харлаж би үхэж байна
Харамсаад барахгүй амьдралд үлдэж чадахгүй нь

Зүүдэлсэн зүүдэндээ би цэцэг байлаа
Зүүрмэглэсэн бодолдоо би хүн байв
Зүгээр ч үгүй би нэгийг тунгаалаа
Зөвхөн олдох амьдралаа хайрлаж явъя, цэцэг  би чинь...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes