Аав минь

Аавыгаа бодож би
Алгандаа нулимс тослоо
Алсад яваа ганц охин чинь
Аргагүй таныгаа санаж зүүдэллээ

Аав минь тэнд үсээ бууралтахыг тоолж
Алдрай охиндоо санаа нь зовж суугаа
Атгахан зүрхтэй жаахан охин тань
Ачийг тань хариулахаар зүтгэж яваа

Бурууг хийхэд зэмлэж биш аргадаж
Болчимгүй охиноо энхрийлдэг аав минь
Бүрэн бүтэн хүний л дайтай өсгөх гэж
Бүрэнхий шөнөөр гадааг угтсан аав минь

Охин тэнгэр нь л юм болохоор
Оддоос хүртэл харамладаг аав минь
Орчлонд ганцхан л юм болохоор
Омогшиж надаараа бахархдаг аав минь

Таныхаа л сэтгэлийг багахан зовоох гэж
Танхил үр тань хичээж л явна
Тандаа л хамгийн сайн нь байх гэж
Түмэн зорилгыг өвөртөлж сууна...


Тандаа хайртай...
Хайрт охиноос нь 

12/10/2013

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан