Би чинийх байгаагүй

Чинийх...
Байгаагүй ээ би, хайгаагүй ээ чи намайг хэзээ ч
Болоогүй ээ, чи надад хайртай, гэтэл би чамд лайтай
Байхад чи намайг төвөгшөөсөн, би гэхдээ чамайг өршөөсөөн
Буцахад цаг хугацаа хязгаартай, миний сэтгэл бас тэвчээртэй...
Чи миний ертөнцийг гэрэлтүүлсэн, чи мэдрүүлсэн
Чамд гэхдээ би бүгдийг дутаасан, чи зугатаасан
Тэнгэрт гэрэлтэх од байсан би чиний хувьд
Тэглээ ч чи надад хүрээгүй, тэр алсаас
Тэндээ л чи гацчихсан, тэг дундаас
Халуун дулаан илчийг минь чи мэдрээгүй
Хаяж намайг одохдоо эргэж чи хараагүй
Харамссандаа чи түүнд хайртай гэж хэлсэн
Хагацсандаа би чамайг түүний сүүдэр болгосон

Би чинийх байгаагүй ээ
Бидний дурлал чинийх байгаагүй, минийх л байсан
Бодолд чинь би байгаагүй ээ
Болзоонд явахыг хүссэн нь чи байгаагүй, би л байсан

Минийх...
Байсаан, зүрх сэтгэл чинь
Барьж дийлэхгүй хүнд байсан гэхдээ
Болсоон чи түүндээ хайртай
Би тэгээд живсээн хайрандаа
Буцаад ирэхэд чинь би байгаагүй, хайгаад олоогүй
Баярлаж инээхдээ би жаргалтай, хараад гунигтай
Халуун дулаан илчийг минь чи мэдрээгүй
Хаяж намайг одохдоо эргэж чи хараагүй
Харамссандаа чи түүнд хайртай гэж хэлсэн
Хагацсандаа би чамайг түүний сүүдэр болгосон

Би чинийх байгаагүй ээ
Бидний дурлал чинийх байгаагүй, минийх л байсан
Бодолд чинь би байгаагүй ээ
Болзоонд явахыг хүссэн нь чи байгаагүй, би л байсан

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан