Posts

Showing posts from March, 2015

Чамайг би хааяа санадаг

Чамайг би хааяа санадаг Чиний хэлдэг байсан нандин үгс Чихнээ бас сонсогддог Чи тэгж байсан даа: "Чамтайгаа үүрд хамт байна аа" гэж Чи одоо дэргэдээ өөр нэгнийг авчихсан Чиний л ярьж байсан бүхэн замхарчихсан Би хааяа боддог юм Би байсан ч болоосой түүний чинь оронд гэж Биелэх л байсан байх даа "бидний" мөрөөдөл Бүрэг чи минь тэсээгүй л болохоос Тэвчээр алдсан нь би биш юм байна лээ Тэвдэж яарсан нь харин чи юм байна лээ Тэнэг би чинь яахин мэдэх билээ Тэр нэгэн хүнээр орлуулчих юм гэж Гэхдээ л чамайг би хааяа боддог Ганцаараа байхдаа бүр ч ихээр үгүйлдэг Гар хөл минь чиний зүг тушигдаагүй ч Ганцхан байсан сэтгэл минь тушигдчихсан даа... Чамайг би хааяа боддог оо Чихтэй бүхэн үүнийг сонсог, мэдэг Чамд дурлаж явсан тэр нэгэн бүсгүй Чамайг хааяа даа санадаг гэдгийг.....

Миний муу "МИА" эх орон

Саяхан нэг Барууны оронд олон жил сураад, амьдарч байгаад Монголдоо ирсэн нөхөртэй таарлаа л даа. За би ч бас бус нэг юм гадуур явж, гахай шувууны мах зулгаасан хүн байна даа.. "Гадаадад төгссөн" гэх тодотголыг нэг муу гадарлана л даа. Гэхдээ ийм тэнэг ч гэх юм уу, мулгуу ч гэх юм уу, ухамсаргүй юм ярихыг нь үнэндээ л үл тэвчин, чихээ дараад гараад явмаар л санагдаж байлаа. "Монгол чинь миа байхгүй юу, үнэн миа орон. Монгол ийм байгаад байвал би буцаад явчихна. Ядаад байх юм байхгүй. Энд ёстой цалин мөнгө гэж юу ч биш юм /Дор хаяж 1 сая төгрөгийн цалин авдаг залуу/. Энэ мөнгөөр би хэнийг ч тэжээж чадахгүй. БЛА БЛА БЛА...." -Аль хэдийн сэтгэл зүрхэндээ эх орноо харваас "сольчихсон" хүн байгаа биз дээ... Гадаад сурч хөдөлмөрлөөд эх орондоо эргэн ирсэн Монгол залуугаас ийм үг гарсанд үнэхээр ой гутаж, урам хугарч байлаа. Сураад ирэхэд эх орон минь зүдэрч байсан, олон олон асуудал бэрхшээлүүд намайг угтсан. Гэхдээ л миний амнаас гардаг &

Би:

Долоон гарагийн хагассайн өдөрт маш их дуртай. Энэ өдөр сэтгэл санаа их тайван амгалан, бодож төлөвлөх, санаа зовинох зүйлээ түр зуур ардаа тавиад сэтгэл амар дуртай зүйлсээ: кино үзэх, дуу сонсож хэвтэх, хоол хийж турших, гадуур чөлөөт зүйл хийх, гарч ороход их сайхан байдаг юм. Онцгой нэг хобби бий. Автомашинаар хурдтай давхих. Сэтгэл сэргээж, газар дээрхи нисэж болох далавчийг өгдөг юм шиг мэдрэмж төрдөг. Хамгийн дуртай гоё уянгалаг дуугаа чанга тавчихаад ялангуяа хадан хавцлын хажуу замаар мушгиралдсан замаар ямар ч саадгүй, нэгэн жигд хурдаар үрүүлээ мушгиад л давхихыг маш их хүсдэг. Кофе уух ёстой дургүй. Бүр нэг, бараг л 6 сард нэг л удаа уух тохиолдол бий. Гэхдээ зөвхөн латте. Хар, өтгөн, натуралны кофег бол ёстой үздэггүй. Үнэрийг нь авахаар л дотор муухайраад байдаг юм. Чанасан махны хатсан, зах хэсгийг нь идэх дуртай. Зөөлөн, хуурай хэсэгт нь үнэхээр дургүй. Ер нь тэгэхдээ нэг их мах идээд байдаггүй дээ. Аймшгийн кино үзэж, орилонгоо стрессээ тайлах дуртай. Эсвэл өндрөө

Үр минь чи ээждээ ирээрэй

Үр минь чи ээждээ ирээрэй Үүд хаалга юугаан дэлгээд Үр ээ л хүлээж сууя ижий нь Үнэрийг нь үнэртэх гээд байж ядан сууя ижий нь Ижий дээ л хүрээд ирвэл боллоо Энхрийлж үрээ нэг эрхлүүлчихээд Ээзгий цагаан идээгээрээ хэвлийг нь нэг дүүргээд Эргээд үрээ би хүссэн зүгт нь мордуулъя даа Ижий дээ л нэг үнсүүлэхэд боллоо Энгэрт нь нэг наалдаад лугшилтыг нь сонсчихвол Ижий нь хэзээ ч алзахгүй дээ Эргэсэн тавиланд үрээсээ би холдохгүй дээ Хаа ч газраас хэний ч зараалаар биш Харин өөрийн тэнгэрлэг хүслээр ээждээ ирээрэй Хаа хамаагүй хүний нутагт саатчилгүй Хамаг Монголынхоо ижийдээ л ирээрэй Үр минь чи ээждээ ирээрэй...