Миний муу "МИА" эх орон

Саяхан нэг Барууны оронд олон жил сураад, амьдарч байгаад Монголдоо ирсэн нөхөртэй таарлаа л даа. За би ч бас бус нэг юм гадуур явж, гахай шувууны мах зулгаасан хүн байна даа.. "Гадаадад төгссөн" гэх тодотголыг нэг муу гадарлана л даа. Гэхдээ ийм тэнэг ч гэх юм уу, мулгуу ч гэх юм уу, ухамсаргүй юм ярихыг нь үнэндээ л үл тэвчин, чихээ дараад гараад явмаар л санагдаж байлаа.

"Монгол чинь миа байхгүй юу, үнэн миа орон. Монгол ийм байгаад байвал би буцаад явчихна. Ядаад байх юм байхгүй. Энд ёстой цалин мөнгө гэж юу ч биш юм /Дор хаяж 1 сая төгрөгийн цалин авдаг залуу/. Энэ мөнгөөр би хэнийг ч тэжээж чадахгүй. БЛА БЛА БЛА...." -Аль хэдийн сэтгэл зүрхэндээ эх орноо харваас "сольчихсон" хүн байгаа биз дээ...

Гадаад сурч хөдөлмөрлөөд эх орондоо эргэн ирсэн Монгол залуугаас ийм үг гарсанд үнэхээр ой гутаж, урам хугарч байлаа. Сураад ирэхэд эх орон минь зүдэрч байсан, олон олон асуудал бэрхшээлүүд намайг угтсан. Гэхдээ л миний амнаас гардаг "Хэцүү юм аа нээрээ, ямар бухимдалтай юм бэ, яаана аа яах вэ, одоо яая гэхэв дээ...." зэрэг үгсийн хамгийн төгсгөлд нь дандаа "Гэхдээ л, эх орон минь сайхан байна аа. Эргээд ирсэн минь ёстой нэг болж дээ..." гэдэг үг. Гүй ээ нээрээ би, сачий минь хүрэхгүй ч гэсэн эдгээр олон ард түмэнд тулгараад байгаа бухимдуулсан асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж бүр чадахгүй юм аа гэхэд, хувь нэмрээ оруулна л гэж боддог. 

"Монголоо үүрээд өөдөө тэмүүлэх бяр нь үгүй ч, зүрх сэтгэл нь байдаг юм аа надад."

Тэр хүн тэр харийн оронд их л уджээ. Тэр нь их л сайхан нүнжигтэй, чухам л ард иргэнээ гэсэн хаялгатай, боловсрол, ажил хөдөлмөр, цалин мөнгө, боломж бололцоо ёстой л нэг байна гэнээ. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг, өлссөн ч өлсөөгүй мэт амьдрах сайхан газар л гэнэ. Сайхан юм аа, сайхан юм. Зайлуул эх орон нь энд харийн хэдэн хямсгаруудад мөлжлөгдөж, харамч хар баячуулд цөлмөгдөж байхад өөдөн дэвшиж яваа Монгол залуу нь ийн бодолтой явахаар энэ хүнд бэрх байдлаасаа мөд гарна гэж үү дээ?

Миний хувьд "Гадаад явсан. Сурсан. Тэнд үлдэж амьдрал зохиох бодол огтхон ч төрөөгүй. Бушуухан л гэртээ ирж, эндээ хөгжиж, эх орондоо өөрийн гэсэн хувь нэмэр оруулахыг л зорих минь" гэдэг бодолтой явж ирсэн. Гэтэл надаас тэс өөр бодолтой хүмүүс байдаг гэдгийн нэг жишээ энэ. Би заримдаа бодоод олдоггүй л дээ. Одоо ч надад эргээд хүний нутагт очоод "санаа зовохгүй" амьдрах боломж бололцоо нь бий. Гэхдээ байна аа, иймэрхүү залуус аль хэдийн "өөрийгөө тэр чигт нь: биеээ, бодол, зүрх сэтгэлтэйгээ" тэр орондоо худалдчихсан, тэр орон нь өөрсдийн эрх ашгийн төлөө үнэт капитал болгоод авчихсан байна. Тэдний гадаад орнуудаас олж харж байгаа боломж нь зөвхөн үнэгүй эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, үнэгүй боловсролын зэрэг, амттай шимтэй жимс ногоо, аятайхан сайхан унаа машин, цэвэр цэмцгэр хувцас хунар, хийсвэр нэр хүнд, нэр төр, агаар ус, эдэлж хэрэглэх гоё тансаг эд хогшил гээд л зүгээр л амьдралын амрыг л хараад байгаа юм.

Гэтэл үнэн хэрэгтээ юуг олж харах хэрэгтэй вэ? - Ойлгомжтой шүү дээ. Чиний харж байгаа бүхэн чамайг тэжээж, чамд ашигтай байхаас илүүтэйгээр УЛС ОРНЫГ - ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МОНГОЛ УЛСЫГ тэжээдэг, хөгжүүлдэг, боловсруулдаг, идэвхижүүлдэг, баясгадаг, хайрлуулдаг л байх ёстой.

Магадгүй, Бидний Монгол эх орон хэн бүхний амьдрахыг хүсээд байх тухтай тохитой, сайхан орон биш л байх л даа. Гэхдээ тийм болгохын тулд бид харь орныг зорьж байгаа биш гэж үү? Тийм л болгохын тулд бид ЭХ ОРОНДОО ЭРГЭЖ ИРЭЭД ХИЙЖ БҮТЭЭХ ёсгүй юм гэж үү? 

Мэдээж, харийн оронд "сурангаа амьдарч" байгаа залуусыг зөндөө мэднэ. ТЭДНИЙГ МОНГОЛД ХЭЧНЭЭН ҮНЭТЭЙ КАПИТАЛ БОЛОХОД НЬ ЭРГЭЛЗДЭГГҮЙ БОЛОХООР СУРЧ ДУУСААД ЭРГЭЭД Л ИРЭХЭД НЬ Ч БАС ОГТ ЭРГЭЛЗДЭГГҮЙ. Яагаад гэвэл ээж аав, эгч ах, дүү, найз нөхөдөөс нь илүүтэйгээр МОНГОЛ гэдэг ЭХ ОРОН чинь хүлээж л байгаа учраас....

Comments

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. butsaad ochnoo bi l lav awahiigaa awaad uguhiiguu ugchuud uurtuu ashigtai baidlaar amidrah durtai hun ymarch baisan hunii gazar bool hiisnees uuriin gazar jijigch gesen noyon hiisen ni deergej boddog humuus namaig uldehuu gj asuudag bi endees surchaad mongoldoo ochij tus boloh heregteishdee tegehgui bol mongoliin irgen bgaad yahiin be gej hariuldag nuhur maani tseregt ni ywchaad nutagt ni uschihuuud dain garwal zaawal oroltsono gej yridag iim neg mongol zaluu ger bul baidgiimshuu

    ReplyDelete
    Replies
    1. Ямар сайхан коммент вэ, Миний бичсэн нийтлэл Та нарт хүрч чадсанд маш их баяртай байна. Тэгээрэй, ирээрэй. Энэ эх орон тань хэнээр дутна Та нараар л дутна шүү. Та бүхэнд сайн сайхан, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл бүхнийг хүсэн ерөөе!

      Delete
  3. sain bn uu Zaya bi uurtei chine holboh geed yeruusuu bolj ugduggui ee holbogdoh email.ee uldeegeerei guij bn shuu kk

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes