Чамайг би хааяа санадаг

Чамайг би хааяа санадаг
Чиний хэлдэг байсан нандин үгс
Чихнээ бас сонсогддог
Чи тэгж байсан даа:
"Чамтайгаа үүрд хамт байна аа" гэж
Чи одоо дэргэдээ өөр нэгнийг авчихсан
Чиний л ярьж байсан бүхэн замхарчихсан
Би хааяа боддог юм
Би байсан ч болоосой түүний чинь оронд гэж
Биелэх л байсан байх даа "бидний" мөрөөдөл
Бүрэг чи минь тэсээгүй л болохоос
Тэвчээр алдсан нь би биш юм байна лээ
Тэвдэж яарсан нь харин чи юм байна лээ
Тэнэг би чинь яахин мэдэх билээ
Тэр нэгэн хүнээр орлуулчих юм гэж
Гэхдээ л чамайг би хааяа боддог
Ганцаараа байхдаа бүр ч ихээр үгүйлдэг
Гар хөл минь чиний зүг тушигдаагүй ч
Ганцхан байсан сэтгэл минь тушигдчихсан даа...

Чамайг би хааяа боддог оо
Чихтэй бүхэн үүнийг сонсог, мэдэг
Чамд дурлаж явсан тэр нэгэн бүсгүй
Чамайг хааяа даа санадаг гэдгийг.....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан