Би:

  1. Долоон гарагийн хагассайн өдөрт маш их дуртай. Энэ өдөр сэтгэл санаа их тайван амгалан, бодож төлөвлөх, санаа зовинох зүйлээ түр зуур ардаа тавиад сэтгэл амар дуртай зүйлсээ: кино үзэх, дуу сонсож хэвтэх, хоол хийж турших, гадуур чөлөөт зүйл хийх, гарч ороход их сайхан байдаг юм.
  2. Онцгой нэг хобби бий. Автомашинаар хурдтай давхих. Сэтгэл сэргээж, газар дээрхи нисэж болох далавчийг өгдөг юм шиг мэдрэмж төрдөг. Хамгийн дуртай гоё уянгалаг дуугаа чанга тавчихаад ялангуяа хадан хавцлын хажуу замаар мушгиралдсан замаар ямар ч саадгүй, нэгэн жигд хурдаар үрүүлээ мушгиад л давхихыг маш их хүсдэг.
  3. Кофе уух ёстой дургүй. Бүр нэг, бараг л 6 сард нэг л удаа уух тохиолдол бий. Гэхдээ зөвхөн латте. Хар, өтгөн, натуралны кофег бол ёстой үздэггүй. Үнэрийг нь авахаар л дотор муухайраад байдаг юм.
  4. Чанасан махны хатсан, зах хэсгийг нь идэх дуртай. Зөөлөн, хуурай хэсэгт нь үнэхээр дургүй. Ер нь тэгэхдээ нэг их мах идээд байдаггүй дээ.
  5. Аймшгийн кино үзэж, орилонгоо стрессээ тайлах дуртай. Эсвэл өндрөөс унадаг, дээшээ өндөрт хөөрдөг тоглоомууд дээр суунгаа чанга орилж, үхэх гэж байгаа мэдрэмж авах дуртай. Хоббитой биш зүгээр л дуртай. Яагаад гэвэл буусныхаа дараа амьд байгаагаа мэдрэх нь гоё байдаг юм.
  6. Спортоор хичээллэх гэхээсээ илүү тоглох, сонирхдог. Хоёрхон л хэзээ ч орхиж чаддаггүй спорт бий. Сагсан бөмбөг бас ширээний теннис.
  7. Худлаа хэлдэг хүнийг үнэн голоосоо үзэн яддаг. Өөрөө ч худал хэлж сураагүй.
  8. Хамгийн сайхан байгалийн үнэрийг хөдөө, ялангуяа шөнө дунд замд явж байхдаа түр зогсоод дээшээ цэлмэг тэнгэрийн асгарах гэж байгаа юм шиг оддыг ширтээд үнэртэх тэр мэдрэмжээс авдаг.
  9. Хэрэв хэн нэгэн надтай санал нийлэхгүй, аливаа зүйлийг хийхийг хүсэхгүй байгааг нь мэдвэл зүгээр л зөнд орхидог зантай. Хүсэхгүй байгаа хүнийг хүчилэх дургүй.
  10. Надад хайраа өгч чадсан хүнд хамгийн үнэ цэнэтэй, хамгийн сайхан, хамгийн бүхий л гэсэнээ өгч, зориулж чадна. Харин хайр гэдэг зүйлээр халхавч хийж хуурахыг оролдвол хэнээс ч илүүтэй үзэн ядаж, амьдралаасаа бүр мөсөн явуулж чадна. 
  11. Ямар нэгэн зүйлд дургүй л бол дургүй л байна. Дургүйд хүчгүй гэдэг үг надад харин ч нэг үйлчилнэ шүү.
  12. ....

Comments

  1. 1. margaash bas amraltiin odor 2. suhreer buuh 3. daraa neg har cofe.s salhaa bolino. 4. beef jerky 5. first person, shooting game toglood uz
    mon uu? kkk

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан