Үр минь чи ээждээ ирээрэй

Үр минь чи ээждээ ирээрэй
Үүд хаалга юугаан дэлгээд
Үр ээ л хүлээж сууя ижий нь
Үнэрийг нь үнэртэх гээд байж ядан сууя ижий нь
Ижий дээ л хүрээд ирвэл боллоо
Энхрийлж үрээ нэг эрхлүүлчихээд
Ээзгий цагаан идээгээрээ хэвлийг нь нэг дүүргээд
Эргээд үрээ би хүссэн зүгт нь мордуулъя даа
Ижий дээ л нэг үнсүүлэхэд боллоо
Энгэрт нь нэг наалдаад лугшилтыг нь сонсчихвол
Ижий нь хэзээ ч алзахгүй дээ
Эргэсэн тавиланд үрээсээ би холдохгүй дээ
Хаа ч газраас хэний ч зараалаар биш
Харин өөрийн тэнгэрлэг хүслээр ээждээ ирээрэй
Хаа хамаагүй хүний нутагт саатчилгүй
Хамаг Монголынхоо ижийдээ л ирээрэй
Үр минь чи ээждээ ирээрэй...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан