Posts

Showing posts from May, 2015

"Миний чимээгүй мөрөөдлүүд нэг ширхэг сникерсээс эхлэлтэй..."

Image
Хонх жингэнэж, хичээл завсарлана. Кармандаа гараа хийнэ, хоёр зуун тавин төгрөг. Энэ бол ховор тохиолдол. Ганц ширхэг пирошки, хужаагийн ягаан, ногоон, шар өнгийн ширүүн салфеткан дээр... Хэчнээн амттай гээч, идэж аваад л дараагийн хичээлдээ гүйгээд л орно. "Эгчээ нэг пирошки! гээд л хүрэхгүй ч гэсэн шахцалдаан дунд гараа сунган, ганц пирошки идчих юм сан гэсэн чин хүсэл... "Эгчээ нэг сникерс!" Кармандаа долоо хоногийн хэдхэн өдөрт нь хоёр зуун тавин төгрөгтэй явдаг надад амьдралдаа энэ таван зуун төгрөгийн сникерсийг завсарлагаанаар авч идэх боломж олдох болов уу гэж гайхан бодолхийлдэг байсансан... Хажуугаар аваад идэж байгаа хүүхдүүдийг хараад дотроо сэм атаархдаг байсан ч сникерс хэзээд миний нэг их дуртай шоколад байгаагүй. Гэхдээ хэзээ ч авч идэж чадахгүй байх гэсэн амттангаа би хангалттай олон удаа авч идсээн. Энэ бол миний чимээгүй мөрөөдлийн биелэл.  Тэр үеэс л би мөрөөдөж эхэлсэн гэлтэй. Таван зуугийн шоколад өнөөдөр мянган төгрөг. Харин энэ хугацаанд м

"Харгис ч юм шиг Сайхан ч юм шиг цаг хугацаанд гомдоллосон миний шүлэг"

Image
Яадаг юм таалагдахгүй байгаа юм чинь таалагдахгүй л байна гэнэшдээ... Таалагдахгүй байна, тэр л үедээ эргэн очмоор байна. Яадаг юм хүсч л байгаа юм чинь хүссэнээрээ л байх хэрэгтэйшдээ... Хүсэхгүй байна, тэр л үедээ л очихыг хүсч байна. Яадаг юм хэлмээр л байгаа юм чинь хэлэх л хэлэх л ёстойшдээ.. Хэлмээр байна, "тэр л үедээ эргээд очихсон" гэж хэлмээр байна. Цаг хугацаа чи дэндүү хурдан мөртлөө Цагийн зүүгээр хэмжигддэг тийм удаан Цаанаа юу нууснаа надад хэлдэггүй мөртлөө Цаг нь ирэхээр бүгд л товлогдчихсон байдаг Заримдаа чамд үнэхээр гомдмоор Зогсоож чамгүйгээр амьдралыг туулмаар Зайгаа барьж чамаас холын хол явмаар Заавал чамд баригдахгүйгээр тааваараа баймаар... Чи даанч харгис болохоороо Надад чи боломж олгодоггүй Чи даанч хурдан болохоор Нэхэж чамайг гүйцэж амждаггүй...

Адал явдлаар дүүрэн өнгөрсөн Арван гурван он минь... №3 "Хорвоо ертөнцийг ондоо нүдээр харахуй"

Image
Үнэнийг хэлэхэд надад Америкт байсан гэх тийм ч сайхан бас хангалттай баталгаа нотолгоо, эх сурвалж хэдэн фото зураг, видео бичлэгүүдээс өөр зүйл байхгүй л дээ. Хамаг үзсэн харсан, ойлгосон ухаарсан зүйлс маань яг одоо тархинд минь л эргэлдэж байна. Тиймээс ч ийнхүү цувуулан бичиж мөнхлөхийг хүссэн байх.  Хэн бүхний амнаас Та хэзээ ч Америк орон бол Монголтой адилхан, төстэй гэж сонсохгүй л болов уу. Юмны гадна, дотор гээд бүхий л талаасаа тэр. Өөр гэдгийг илүү нарийн тайлбарлахыг тулд нэг нэгээр нь авч үзье. 1. За мэдээж, Монгол хүнээс өндөр, шар, туранхай. Гэхдээ хэт таргалалт Америкт хамгийн элбэг тархсан өвчин гэгдэх тул тарган, шар, нимгэн, эсвэл өнгөт арьстай хүмүүс хаа сайгүй. За, гаднах төрх ч яахав. Гол нь тэр хүмүүсийн сэтгэлгээ. Анх би гудамжаар "жуулчин" царайлчихаад энд тэндгүй явж байхад барагтаа л бол мөр шүргэлцэхгүй. Хүрсэн төдийд л "Sorry, Excuse me" гээд л урсгачихна. Зүгээр урдуур санаандгүй гарч өнгөрчихөөд тэрэндээ хүртэл үл хүндэтгэчи

"Цаг хугацааны эрхээр..."

Image
Цаг хугацааны эрхээр Цас борооны хэмээр Цаана наанадахын орон зайгаар Миний юу хүсдэг, юу хүсдэггүйг хэлж өгдөгт баярлалаа! Цаг хугацааны эрхээр Зүс зүсийн хүмүүсийн хувирах өнгөөр Зүг чигээ өөрчилөх салхины аясаар Зүүдэнд минь хэн байх ёстойг хэлж өгдөгт баярлалаа! Цаг хугацааны эрхээр Чулуу шороон дунд төөрөх аяаар Чихэр давс юм шиг амтагдах зуур Чамайг хэн гэдгийг хэлж өгдөгт баярлалаа! Цаг хугацааны эрхээр...

Залуу нас

Image