"Цаг хугацааны эрхээр..."

Цаг хугацааны эрхээр
Цас борооны хэмээр
Цаана наанадахын орон зайгаар
Миний юу хүсдэг, юу хүсдэггүйг хэлж өгдөгт баярлалаа!

Цаг хугацааны эрхээр
Зүс зүсийн хүмүүсийн хувирах өнгөөр
Зүг чигээ өөрчилөх салхины аясаар
Зүүдэнд минь хэн байх ёстойг хэлж өгдөгт баярлалаа!

Цаг хугацааны эрхээр
Чулуу шороон дунд төөрөх аяаар
Чихэр давс юм шиг амтагдах зуур
Чамайг хэн гэдгийг хэлж өгдөгт баярлалаа!

Цаг хугацааны эрхээр...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes