"Харгис ч юм шиг Сайхан ч юм шиг цаг хугацаанд гомдоллосон миний шүлэг"

Яадаг юм таалагдахгүй байгаа юм чинь таалагдахгүй л байна гэнэшдээ... Таалагдахгүй байна, тэр л үедээ эргэн очмоор байна.

Яадаг юм хүсч л байгаа юм чинь хүссэнээрээ л байх хэрэгтэйшдээ... Хүсэхгүй байна, тэр л үедээ л очихыг хүсч байна.

Яадаг юм хэлмээр л байгаа юм чинь хэлэх л хэлэх л ёстойшдээ..
Хэлмээр байна, "тэр л үедээ эргээд очихсон" гэж хэлмээр байна.

Цаг хугацаа чи дэндүү хурдан мөртлөө
Цагийн зүүгээр хэмжигддэг тийм удаан
Цаанаа юу нууснаа надад хэлдэггүй мөртлөө
Цаг нь ирэхээр бүгд л товлогдчихсон байдаг
Заримдаа чамд үнэхээр гомдмоор
Зогсоож чамгүйгээр амьдралыг туулмаар
Зайгаа барьж чамаас холын хол явмаар
Заавал чамд баригдахгүйгээр тааваараа баймаар...

Чи даанч харгис болохоороо
Надад чи боломж олгодоггүй
Чи даанч хурдан болохоор
Нэхэж чамайг гүйцэж амждаггүй...


Comments

  1. Цаг хугацаа гэж хурдан өнгөрөх юм даа заримдаа ч юу ч хийж амжаагүй атал цагийн зүү нь эргэлдээд л чиг чаг чиг чаг.... эргэлдсээр л

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан