Posts

Showing posts from July, 2015

Дандаа хамт байхсан...

Дандаа хамт байхсан... Дасаж дурласан залуугаа ширтээд Даарч хөрсөн сэтгэлээ бүлээсгээд Даварч үүрд дэргэд нь байх гээд Дандаа л хамт байхсан... Өөр хэн ч байхгүй юм шиг Өөрийгөө чамд даатгаад Өөдөө амьдралын зүг тэмүүлээд Өөрийн чинь хажууд бууралтаж болох уу? Одоо л чамд дурласан шиг ээ Орчлонг бүхэлд нь мартаад Оддоос хүртэл чамайг харамлаад Онгод юугаан чамаар хөглөж болох уу? Дэнгийн эрвээхий гэрлээс холдолгүй Дэргэд нь байсаар үхчихдэг шиг Даарсан үедээ чамаас холдолгүй Дассан сэтгэлээрээ үхтэл хамт байхсан   Үүрд чамтай хамт байж Үүрд гэдэг үгийг ойлгохсон Хайрлаж чамайг олзлоод Хайр гэдэг үгийг мэдрэхсэн... 

"Оройтсон шүлэг"

Image
Надад чамаас өөр хэн ч байгаагүй ч Чамд надаас өөр хэн нэгэн байсан бололтой Намайг чи хайрлангаа мартаж байхад Чамайг би мартахын тулд хайрлаж байж...

Бидний амьд шидтэн...

Image
Тээр нэг жил.... Та хоёр минь намайг амьдралд хөл алдчих вий гэж яасан их хичээж, наддаа саар зүйлийг ойлгуулахыг оролдож, сэтгэл тань зовж байсан бол доо? Арай гэж муу ганц охинтой болж энэ хорвоод өдийг хүртэл жаргачихаад охиноо цаашдын уртаас урт замд магадгүй нүдэндээ дандаа нулимстай, нүүрэндээ үргэлж гуниг тээсээр амьдрах байсныг та хоёр минь намайг тэр "там"-аас аварсан байх... Бид мэддэггүй шүү дээ, хэзээ юу болохыг, тэр тусмаа бидний насан дээр. Харин бидний эцэг эх амьдралд, бидний насанд юу юу тохиолдож болохыг хамгийн үнэн бас ойроос мэдэрдэг, бараг ирээдүйг хамгийн ойрхон зөгнөж чаддаг гэж хэлж болохоор тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс бидний дэргэд байна гээд боддоо? Бид ямар их азтай байна вэ? Кино үзээд л "Шидтэн гэж байдаг бол..." гэж боддог л биз дээ? Тэгвэл тэр шидтэнээ модны нэг мөчир, номны нэг хуудаснаас хайгаад хэрэггүй. Тэд бол бидний амьд шидтэн, амьдралын зөгнөлчид. Тэд зүгээр л өмнө нь хэн нэгнийг алив муу бүхнээс хамгаалж үзээгүй, амьдра

Тэр л мэдрэмж...

Тэр л мэдрэмжийг Тэр л нэгэн хүнээс мэдрэхсэн Тэсэлгүй гүйж очоод Тэвэрч аваад үнсэхсэн... Тал хөндийг ч туулаад хамаагүй Түүний зүг тэмүүлэхсэн Та бүгд юу ч гэсэн хамаагүй Туйлын хүсэлдээ түүнийгээ тээхсэн... Тэгэхсэн дээ тэгэхсэн Тэгвэл би тэнгэрт нисэх юм Тийм л их хүсч байгаа ч Тээглэсэн зүйлүүд олон байх юм... Чимээгүй намайг санаж суугааг чинь Чихнээ сонсоогүй ч мэдэрч байна би Чи дэргэд минь үгүй байлаа ч Чанх зүрхэндээ цохилтыг чинь мэдэрч байна би Чи мэдэхгүй л дээ Чи бидний доголон заяанд гомдож Чимээгүй нулимстай шөнийг өнгөрөөж байгааг минь Чи итгэхгүй л дээ Чамаас өөрийг харах зүрх минь сохорч Чамайг өөр бусдад харамлаж суугаад минь... Зүрх тархины Зааг даанч хол юм Зүс сэтгэлийн Зангилаа даанч ээдрээтэй юм Заяа минь ийм юм уу гэж Завилан хорвоод гомдоллоно Зөвхөн л чи минь гэж Зөрүүд сэтгэл бувтнан үгүйлнэ Зүрхнээс гарсан үг үнэн байлтай Зүүдний үүрийнх биелдэг байлтай Чамд зориулсан үгсээ би нууцлая Чамтай учирсан зүүдээ би маная...

Тархи ба Зүрх

Зүрх түг түг... Тархи дин дин... Яах ёстой юм бэ? Яав л би нэгэн зэрэг тархи зүрх хоёроо баярлуулж, алийг нь ч гомдоолгүй авч үлдэх вэ? Тас зөрүүдлээд зүрхээ дагая гэж бодоё Тархи лав намайг зөндөө зэмлэх байх "Тээр би чамд хэлсэн ш дээ" гээд л Тэртээ хойно нь хэлж мэдэх байх Зүрх минь булиглана Дэвэрч байгаа сүү шиг Зүс минь гэрэлтэнэ Дэгдэж байгаа гүнж мэт Олоон жил чимээгүй явсан зүрх Одоо л анир орж, лугшин түгшинэ Орчлонд мартагдаад удсан сэтгэл Одоо л зөөлөрч, догдлон цэнгэнэ Тэгтэл Тархи надад өчнө: "Өчнөөн зүүгээр Өр лүүгээ зоолгуулан байхдаа Өөрийгөө толинд нэг үзээд Өрөвдөж ханаагүй гэж үү? Өнгөрснөө март л гэсэн болохоос Өнгөрснөө давт гэж би хэлээгүй" Зөрүүлээд Зүрх надад шивнэнэ: "Нүүрэнд чинь ахин инээмсэглэл Нүдэнд чинь ахин гэрэл тодорлоо Нэлээд удсан шүү чи гунигт  автсаар Нэг л амьдарна шүү чи энэ л хорвоод Зүрхээ дагасан Зүг бүхэн гэрэлтэй байдаг юм Зүс бууруулсан хайр бүхэн Зовох шаналахын эхлэл байдаг ю