Тархи ба Зүрх

Зүрх түг түг...
Тархи дин дин...

Яах ёстой юм бэ?
Яав л би нэгэн зэрэг тархи зүрх хоёроо баярлуулж, алийг нь ч гомдоолгүй авч үлдэх вэ?

Тас зөрүүдлээд зүрхээ дагая гэж бодоё
Тархи лав намайг зөндөө зэмлэх байх
"Тээр би чамд хэлсэн ш дээ" гээд л
Тэртээ хойно нь хэлж мэдэх байх

Зүрх минь булиглана
Дэвэрч байгаа сүү шиг
Зүс минь гэрэлтэнэ
Дэгдэж байгаа гүнж мэт
Олоон жил чимээгүй явсан зүрх
Одоо л анир орж, лугшин түгшинэ
Орчлонд мартагдаад удсан сэтгэл
Одоо л зөөлөрч, догдлон цэнгэнэ

Тэгтэл
Тархи надад өчнө:
"Өчнөөн зүүгээр
Өр лүүгээ зоолгуулан байхдаа
Өөрийгөө толинд нэг үзээд
Өрөвдөж ханаагүй гэж үү?
Өнгөрснөө март л гэсэн болохоос
Өнгөрснөө давт гэж би хэлээгүй"

Зөрүүлээд
Зүрх надад шивнэнэ:
"Нүүрэнд чинь ахин инээмсэглэл
Нүдэнд чинь ахин гэрэл тодорлоо
Нэлээд удсан шүү чи гунигт  автсаар
Нэг л амьдарна шүү чи энэ л хорвоод
Зүрхээ дагасан
Зүг бүхэн гэрэлтэй байдаг юм
Зүс бууруулсан хайр бүхэн
Зовох шаналахын эхлэл байдаг юм"

?

Comments

  1. Bi zurhiin tald orjiiina :3

    ReplyDelete
  2. Тэгвэл өнөөдөр гаргасан шийдвэр тархин талдаа байлаа ... :(

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан