Дандаа хамт байхсан...

Дандаа хамт байхсан...
Дасаж дурласан залуугаа ширтээд
Даарч хөрсөн сэтгэлээ бүлээсгээд
Даварч үүрд дэргэд нь байх гээд
Дандаа л хамт байхсан...

Өөр хэн ч байхгүй юм шиг
Өөрийгөө чамд даатгаад
Өөдөө амьдралын зүг тэмүүлээд
Өөрийн чинь хажууд бууралтаж болох уу?

Одоо л чамд дурласан шиг ээ
Орчлонг бүхэлд нь мартаад
Оддоос хүртэл чамайг харамлаад
Онгод юугаан чамаар хөглөж болох уу?

Дэнгийн эрвээхий гэрлээс холдолгүй
Дэргэд нь байсаар үхчихдэг шиг
Даарсан үедээ чамаас холдолгүй
Дассан сэтгэлээрээ үхтэл хамт байхсан
 
Үүрд чамтай хамт байж
Үүрд гэдэг үгийг ойлгохсон
Хайрлаж чамайг олзлоод
Хайр гэдэг үгийг мэдрэхсэн... 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан