Бидний амьд шидтэн...

Тээр нэг жил.... Та хоёр минь намайг амьдралд хөл алдчих вий гэж яасан их хичээж, наддаа саар зүйлийг ойлгуулахыг оролдож, сэтгэл тань зовж байсан бол доо? Арай гэж муу ганц охинтой болж энэ хорвоод өдийг хүртэл жаргачихаад охиноо цаашдын уртаас урт замд магадгүй нүдэндээ дандаа нулимстай, нүүрэндээ үргэлж гуниг тээсээр амьдрах байсныг та хоёр минь намайг тэр "там"-аас аварсан байх...

Бид мэддэггүй шүү дээ, хэзээ юу болохыг, тэр тусмаа бидний насан дээр. Харин бидний эцэг эх амьдралд, бидний насанд юу юу тохиолдож болохыг хамгийн үнэн бас ойроос мэдэрдэг, бараг ирээдүйг хамгийн ойрхон зөгнөж чаддаг гэж хэлж болохоор тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс бидний дэргэд байна гээд боддоо? Бид ямар их азтай байна вэ? Кино үзээд л "Шидтэн гэж байдаг бол..." гэж боддог л биз дээ? Тэгвэл тэр шидтэнээ модны нэг мөчир, номны нэг хуудаснаас хайгаад хэрэггүй. Тэд бол бидний амьд шидтэн, амьдралын зөгнөлчид. Тэд зүгээр л өмнө нь хэн нэгнийг алив муу бүхнээс хамгаалж үзээгүй, амьдралдаа бид нарыг, өөрсдийн хүүхдүүдээ л анх чин сэтгэлээсээ хамгаалж үзэж байгаа учраас заримдаа яах учраа олдоггүй, янз бүрийн авир гаргадаг аж. 

Хүүхэд бол янз бүр. Тэд нийгмийн өөр өөр үзэгдэл дунд өсөн торниж, эцэг эхийнхээ байснаас шал өөр ертөнцөд нүдээ нээж буй хүмүүс. Учир нь цаг хугацаа биднийг, таныг, ер н хэнийг ч хүлээдэггүй болохоор. Янз бүрийн нөхцөлд эцэг эхийнхээ сэтгэлийн хамгаалалтыг хэрхэн хүлээж авч, уураг тархи, ухаан бодолдоо авч суулгаж байгаад л хамаг учир бий. Өөртөө итгүүлж, хамгаалалтыг хүлээж авч чадвал амьд шидтэнгүүдийн урьдаас зөгнөсөн муу саар бүхнээс өөрийгөө хамгаалж чадна. Харин надад хамгаалалт хэрэггүй, амьд шидтэнгүүдийн үнэ цэнийг ойлгоогүй, арай өөрөөр бодож сэтгэдэг хүмүүс тэр чигээрээ зүг чигээ өөрчилж, алдаж, эцэс сүүлд нь эргэж хараад нулимс мэгшүүлэн "Тэд нарынхаа үгэнд орох минь даанч яав даа" гэж харамсан суудаг.

Би ч өнөөдөр тэр хамгаалалтанд ороогүй бол өнөөдөр ийм сайхан амьдралаар амьдрахгүй байсан ч юм билэв үү...



2015.07.18
12:10 Үд

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан