Posts

Showing posts from January, 2016

"Бодлын минь үзүүрт чи"

Image
Бодлоо...  Бурханг хүртэл байдаг болов уу гэж  Буруу зам ямар харгуй байдаг бол гэж  Бусдын амьдрал яадаг бол гэж... Би "чамаас" бусдыг нь бодлоо  Битүүхэндээ алгасаж бас үл ойшоож  Бараг л чамайг байхгүй юм шиг хичээлээ  Болсонгүй ээ, тэнд чи байж л байна Бодол бодлын үзүүрт чи оршиж л байна Бодохгүйд би суралцахаар Бясалгал хийн завлиж үзлээ Бидний биш "миний" амьдрал гэж Бүхэл тархиндаа итгүүлэхийг оролдлоо Болсонгүй ээ тэнд чи байсаар л байна Бодож дуусашгүй чи ундарсаар л байна Алга болгохыг хүссэндээ биш юмаа Аргуу амьдралын харгуй замаар Арван тавны бүтэн сартай шөнөөр Гав ганцаараа алхахаас айсандаа л тэр байх Бодохыг хүсээгүйдээ биш юм аа Бусдын жаргалтай амьдралд атаархсандаа л Бурууг үйлдэхгүйгээр бурхан шиг хайрлах гэсэндээ л Би чамгүйгээр оршиж чадахгүйдээ л тэр байх Хайрлахыг хүсэхгүйдээ биш юм аа Харамлаж чамайг өмчирхсөндөө л Харах төдийд дурлан дурлан тэмүүлдэгтээ л Хайрлахгүй байхын аргагүй дэндүү сайхан болохоор л

"Хор уучихсан, одоо үхэхээ хүлээх л үлдлээ..."

Ямар нэгэн зүйл бодож тунгаан Аль нэг эргэцүүлэлд авталгүй Зүгээр л гартаа атгаж аваад Амруугаа зүглүүлчихлээ. Би хор уучихлаа Одоо үхэхээ л хүлээнэ Хор юм чинь үхэж л таараа Хорвоо юм чинь мөхөж л таараа... Гэхдээ яагаад? Хэлсэн шүү дээ Юу ч бодолгүй ээ гэж Гэвч яаж чадав? Мэдсэн шүү дээ Юу ч мөнх биш гэж...

Хэрэв хүсвэл...

Image
Хэрэв хүсвэл Хэний ч мэдэхгүй Холын хол Хаа нэгтээ яваад өгч болно. Хэрэв хүсвэл Хэнд ч хэлэхгүй Хатуухан үнэн үгээ залгиад Харц бууруулж би чадна. Хэрэв хүсвэл Харсан ч хараагүй юм шиг Сонссон ч сонсоогүй юм шиг Амталсан ч амтлаагүй юм шиг Хүрсэн ч хүрээгүй юм шиг Мэдэрсэн ч мэдрээгүй юм шиг, тэгээд Хайрласан ч хайрлаагүй юм шиг Аашилж би чадна. Хэрэв хүсвэл Хаана ч хамаагүй ганцаараа Хацраа дэвттэл уйлж сууж чадна Харин бусдын нүдэнд өртөхдөө Худлаа ч гэсэн инээмсэглэж бас чадна. Хэрэв хүсвэл Худлаа хэлж зүрхлэнэ би Хэндээ ч хамаагүй, өөртөө ч гэсэн... Хэрэв хүсвэл Бүгдийг орхиод Бурханы орныг зорьж чадна Хэрэв хүсвэл Бүгдээс хол зугатаад Бүүдгэр тэнгэрийн нар нь болж чадна... Хэрэв хүсвэл Үхэж, үгүйрч, байхгүй болж чадна Хэрэв хүсвэл... Хэрэв хүсвэл би зүгээр л Хаа нэгтээ замхарч болно...

Тэсэхийн аргагүй нулимс

Нэг дусал Хоёр дусал... Гурав дахь нь харин НУЛИМС. Би хэзээ ч өөрийгөө энэ цэг дээр ирээд гацна гэж бодож байсангүй. Миний энэ блогны минь үг: "Дуртай зүйлээ хийх нь ЭРХ ЧӨЛӨӨ Хийж байгаа зүйлдээ дурлах нь АЗ ЖАРГАЛ" Гэтэл би дургүй зүйлээ яг одоо хийж байна, ТЭГЭХЭЭР БИ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ, бас хийж байгаа зүйлдээ дурлах нь бүү хэл, ой минь гутаж байна, ТЭГЭХЭЭР БИ АЗ ЖАРГАЛГҮЙ байна.  Яагаад?  Яагаад, би өнөөдөр ӨӨРИЙНХӨӨ хүссэн зүйлийг биш ӨРӨӨЛ БУСДЫН хүссэнийг хийж суугаа юм бэ? Хүнд өөрийн гэсэн бодол, хүсэл, зорилго БАС ТЭМҮҮЛЭЛ гэж байдаг. Харин би энэ бүгдийгээ нэг нэгээр нь алдаж байгаагаа өдөр ирэх тусам бие махбод, сэтгэл зүрхээрээ мэдэрч байна.  Өдийг хүртэл би зөвхөн өөрийнхөө хүссэнээр амьдрах гэж, ажиллаж хөдөлмөрлөх гэж өнгөрсөн бүх цаг хугацааг өөртөө зарцуулж ирсэн. Бууж өгөх үедээ бууж өгч, босч зогсох үедээ ямар ч хуй салхинд унахааргүй зогссоор ирсэн. Харин одоо, харин одоо бол намайг түлхэж унагахад сэмхэн үлээх сэвэлзэх салхи л х

Seviyorum

Image
Seviyorum Kelebekler Gibi Uçuyorum "Her gun anliyorum seni cok sevdigimi Ama anlatmak mumkun degil"

"Би ганц бие"

Image
Ганцхан аавынхаа алдpаар овоглосон Ганц бие гэсэн шинэ овог хайрлачих юм Ганцаардаад хэцүү байна уу гэж тавлана Ганц мод гал болохгүй хэмээн aйлдана. Ганц л амьдарна гэж бурхан сургасан, ойлгоно Ганцаар амьдар гэж тавилан тушаагаагүй, мэднэ Бүсгүй заяанд гадуурхагдаж адлагдаагүй, мэдэрнэ Бүлээхэн сэтгэл минь буцлан байж хайрласан, үнэн Бардсан, бардамнасан баc жаргасан зовсон Байx бүсгүй заяандаа бүгдийг aмтaлcaн Байлгах гэсэн ч байж болохгүй хайр байсан Байгаа бүгдээ л зориулсан бас харамссан. Тэвчээр гэх оргил өөд авирсан, зүтгэcэн Сэрүүн зүүд буй гэж залбирсан, гуйсан Болноо гээд сэтгэл тэмүүлсэн, найдсан Болохгүй гэж итгэл шивнэсэн, caнуулсан. Сэтгэлийн шийдвэрт итгэл нэгдсэн Шийдсэн аальд цахилгаан ниргэсэн Ганц л олдox тавилант бэдрэхүйд Гачланд дүүжлэгдэж өгсөхийг хүсээгүй. Өнгөрсөн амьдрал дахь бараан үүлийг Өрөөл үлдэн xөөж чадахгүйгээс хойш Санаа зовсон мэт сиймхий үгээр Салхи үлээлгэн бүү хийсгэ. Насан хэвийх яагаа ч үгүй Нартын заяанд амьдpaл

Эмэгтэй хүн шүү дээ...

Image
Мартсан гэж хэлчихээд Мэгшээд байдаг нь эмэгтэй хүн Сална гэж шийдчихэээд Санагалзаад байдаг нь эмэгтэй хүн Худлаагаасаа Хайргүй гэж өччихөөд Хайрлаад байдаг нь эмэгтэй хүн Яв гэж хөөчихөөд Явчихлаа гэж гомддог нь эмэгтэй хүн Эмэгтэй хүн шүү дээ Эр хүн Та хэзээ ч ойлгошгүй Эмэгтэй хүн Энхрий төрх Эмзэг сэтгэлийг нь ойлгохгүй бол Эхээс төрсөн гээд яанам. Гомдсон сэтгэл Гундсан төрхийг нь харахгүй бол Гэргийн хань байгаад яанам.