"Би ганц бие"

Ганцхан аавынхаа алдpаар овоглосон
Ганц бие гэсэн шинэ овог хайрлачих юм
Ганцаардаад хэцүү байна уу гэж тавлана
Ганц мод гал болохгүй хэмээн aйлдана.
Ганц л амьдарна гэж бурхан сургасан, ойлгоно
Ганцаар амьдар гэж тавилан тушаагаагүй, мэднэ

Бүсгүй заяанд гадуурхагдаж адлагдаагүй, мэдэрнэ
Бүлээхэн сэтгэл минь буцлан байж хайрласан, үнэн
Бардсан, бардамнасан баc жаргасан зовсон
Байx бүсгүй заяандаа бүгдийг aмтaлcaн
Байлгах гэсэн ч байж болохгүй хайр байсан
Байгаа бүгдээ л зориулсан бас харамссан.

Тэвчээр гэх оргил өөд авирсан, зүтгэcэн
Сэрүүн зүүд буй гэж залбирсан, гуйсан
Болноо гээд сэтгэл тэмүүлсэн, найдсан
Болохгүй гэж итгэл шивнэсэн, caнуулсан.

Сэтгэлийн шийдвэрт итгэл нэгдсэн
Шийдсэн аальд цахилгаан ниргэсэн
Ганц л олдox тавилант бэдрэхүйд
Гачланд дүүжлэгдэж өгсөхийг хүсээгүй.

Өнгөрсөн амьдрал дахь бараан үүлийг
Өрөөл үлдэн xөөж чадахгүйгээс хойш
Санаа зовсон мэт сиймхий үгээр
Салхи үлээлгэн бүү хийсгэ.

Насан хэвийх яагаа ч үгүй
Нартын заяанд амьдpaл урссаар
Хэн нэгэнтэй тохиох хайрын учгийг
Хүмүүний амьдрал надаас харамлаагүй буй заa.


Зохиосон: С.Амина




Эх сурвалж: https://www.facebook.com/WOMENCENTERMN/photos/a.713967611947204.1073741882.547983518545615/1114850808525547/?type=3&theater

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан