Posts

Showing posts from March, 2016

Зөв явахад амьдрал яагаад буруу юм бэ?

Зөв явахад амьдрал яагаад буруу юм бэ? Зөөллөж аядахад урсгал нь ямар ширүүн юм бэ? Зүсээ өнгөлж гоодоход явдал нь яагаад дорой юм бэ? Зөнгөөрөө л амьдарч байхад бүх зүйл юунд ийм гаслантай вэ? Амьдрал би чамаас  эс гуйл уу даа Аргадаарай намайг уйлахад минь гэж Атганд хоргодсон нулимстай минь Аль ч үгүй ингээд орхилоо гэж үү Жаргал би чамайг эс хүслүү дээ Жараахай нь горхидоо л байя гээд Жам тавилангаасаа илүүг хүсээгүй атал Жаргал нь дэндсэн хорвоо шиг загналаа гэж үү Зовлон би чамд эс гомдов уу даа Зүрхээр минь наадаж Зүүдээр минь айлчлахдаа Зөнгөртүүлж орхилоо гэж үү миний амьдралыг... Зөөлөн явахад хорвоо юунд хатуурхана вэ Зөв явахад муу хүмүүс нь юунд ийм олон юм бэ Зөв явахад бусдын шидэллэсэн чулуу яагаад ингэж өвтгөнө вэ Зөв л явахад..... Зөв л явахад амьдрал яагаад ийм өөдгүй юм бэ Зовлон чамаар би дутаагүй Жаргалаар ч тэр.... Зүүдэндээ би үлдчихээгүй Амьдралдаа ч тэр.... Зүгээр л тайван байх гэж Хэсэг саатах оршил минь энд билээ Зүгээр л санаа

"Чамайг би хором бүрт алдаж байна."

Image
"Чамайг алдахын хамгийн хэцүү нь чамайг зүгээр л нэг удаа алдаад өнгөрөх биш юм. Чамтай ярилцахгүй өдөр бүхэн би чамайг алддаг. Өглөө сэрээд чамаас зурвас ирээгүй байхад ирсэн байгаасай гэж найдан утсаа харахад, орой унтахдаа бүхэл өдөржин ямар дэмий өнгөрсөн тухай гомдоллон ярих хүн маань ганцхан чи байгаасай гэж хүсэвч чи дэргэд үгүй байхад би чамайг алддаг. Тэгээд бас би чамайг бүхэл хором бүрийн хооронд алддаг, юу ч хийхгүй хэдэн цагаар чимээгүйхэн сууж чиний л тухай бодож, чамруу утас цохих гээд босно, тэгсэнээ больчихно. Ганц хоёр кино үзэх гэнэ, дуу сонсох гэнэ, хаашаа ч юм явах гэнэ. Гэтэл тэр бүрт чиний л тухай бодол, чиний надад ямар мэдрэмж төрүүлж байсан бүхэн тэр үйлдэл бүрийг минь эвдэн орж ирнэ. Тэгэх бүрт би чамайг алддаг.  Би зөвхөн ганцаараа байх үедээ л чамайг санах байх гэж бодож байлаа, гэхдээ энэ үнэн биш байж. Хүмүүсийн дэргэд байхад ч би чамайг үгүйлдэг. Учир нь тэдгээр хүмүүс чи биш болохоор. Гэхдээ чи үргэлж байж л байгаа... хаа нэгтээ. Чиний талаар би

"Нэг л удаа" нь хангалттай.

Сайн уу, блог минь. Салгалаж, тэмтчиж, алхалсаар эцсийн эцэст хүрч ирэх цэг минь чи л байна. Энэ бүхний эцэст очиж цурхирах, уцаарлаж гомдох газар минь бас чи л байна... Ганцаардал чи намайг хэзээ ч бүү орхиорой. Чи үгүй бол би үгүй болно. Чамгүйгээр би амьсгал яаж ч авахаа мэдэхгүй байна. Учир нь чамтай л байвал сая би нэг амьдарч байх шиг. Чамгүйгээр, хэн нэгэн, хэд хэдэн хүмүүс дэргэд минь байхаар амьдрал шал утгагүй болчих юм. Ганцаараа л байгаад баймаар. Надад хэн ч хэрэггүй. Хүнээр ямар хэрэгцээ хангадаг биш дээ. Тэдний эрэлт хэрэгцээгээр угаасаа би яах юм. Зүгээр надаас хол яв, гуйж байна. Ганцаардлыг минь нэгэнт надаас үүрд салгаж чадахгүй бол зүгээр л хол яв, алхам ч дөхөөд хэрэггүй.  Яагаад ч юм, урьдын тэр явдлыг дахин сөхмөөр санагдлаа. Яагаад гэвэл надад үүнийг яриад тоочоод суухад дэргэд минь хамт суугаад сонсох хүн нэг ч үгүй болж. Тэгэхээр ганцаардал чамд л би дахин ярихаас биш... Эр хүн. Эрэгтэй хүн. Энэ бол надад хамгийн их хэрэггүй "зүйл". Мини

Яагаад?

Тэнгэрт байгаа олон оддын дундаас яагаад чамайг гэсэн юм бол, яагаад заавал чамайг л гэж бүхнээ гаргуунд нь хаяж, чамайг л шүүрэн авах гэж зүтгэж тэгж их хичээсэн юм бол, яагаад тэгтлээ чамайг сарнаас харамласан юм бол.....? Зүгээр л, ЯАГААД байгаа газартаа гэрэлтэг гээд зөнд чинь орхичихоогүй юм бол?  Дурсамж: 2011 оны 3 сарын 3, шөнийн 1:03 минут.

ХАМТДАА байвал болох уу?

Залуу: - Тэр уулын оройг харж байна уу?  Бүсгүй: - Харж байна.  Залуу: - Нэг л өдөр би тэр оргилд хүрчихсэн байх болно. Чи надтай хамт тэнд зогсож байх уу? Бүсгүй: - Үгүй ээ, би чамтай хамт тэнд зогсохгүй.  Залуу: - Яагаад?  Бүсгүй: - Надад чамайг тэр оргилд хүрсний дараа дэргэд чинь зогсох чухал биш. Харин энд зогсож байгаа энэ газраас тэр уулын оргил хүртэлх замыг чинь ХАМТДАА туулж, унах гэхэд чинь түшиж, уруудах гэхэд чинь зоригжуулж, буцах гэхэд чинь урамшуулж, больё гэхэд чинь зэмлэж, урагш алхах бүрт чинь магтсаар эцэст нь энэ бүхний ЧИНЬ ард бат гэгч нь зогсож байхыг хүсч байна...

"ЧАМгүйгээр..."

Image
"Амьдралаа чамгүйгээр төсөөлөх бэрх байна Аажимдаа чамайг мартана гэхээр аймар байна Арай гэж олсноо алдана гэхээр харамсалтай байна Атганд дуссан нулимс ширгэхгүй гэхээр утгагүй байна..."