ХАМТДАА байвал болох уу?

Залуу:
- Тэр уулын оройг харж байна уу? 

Бүсгүй:
- Харж байна. 

Залуу:
- Нэг л өдөр би тэр оргилд хүрчихсэн байх болно. Чи надтай хамт тэнд зогсож байх уу?

Бүсгүй:
- Үгүй ээ, би чамтай хамт тэнд зогсохгүй. 

Залуу:
- Яагаад? 

Бүсгүй:
- Надад чамайг тэр оргилд хүрсний дараа дэргэд чинь зогсох чухал биш.
Харин энд зогсож байгаа энэ газраас тэр уулын оргил хүртэлх замыг чинь ХАМТДАА туулж, унах гэхэд чинь түшиж, уруудах гэхэд чинь зоригжуулж, буцах гэхэд чинь урамшуулж, больё гэхэд чинь зэмлэж, урагш алхах бүрт чинь магтсаар эцэст нь энэ бүхний ЧИНЬ ард бат гэгч нь зогсож байхыг хүсч байна...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes