"Чамайг би хором бүрт алдаж байна."

"Чамайг алдахын хамгийн хэцүү нь чамайг зүгээр л нэг удаа алдаад өнгөрөх биш юм. Чамтай ярилцахгүй өдөр бүхэн би чамайг алддаг. Өглөө сэрээд чамаас зурвас ирээгүй байхад ирсэн байгаасай гэж найдан утсаа харахад, орой унтахдаа бүхэл өдөржин ямар дэмий өнгөрсөн тухай гомдоллон ярих хүн маань ганцхан чи байгаасай гэж хүсэвч чи дэргэд үгүй байхад би чамайг алддаг. Тэгээд бас би чамайг бүхэл хором бүрийн хооронд алддаг, юу ч хийхгүй хэдэн цагаар чимээгүйхэн сууж чиний л тухай бодож, чамруу утас цохих гээд босно, тэгсэнээ больчихно. Ганц хоёр кино үзэх гэнэ, дуу сонсох гэнэ, хаашаа ч юм явах гэнэ. Гэтэл тэр бүрт чиний л тухай бодол, чиний надад ямар мэдрэмж төрүүлж байсан бүхэн тэр үйлдэл бүрийг минь эвдэн орж ирнэ. Тэгэх бүрт би чамайг алддаг. 
Би зөвхөн ганцаараа байх үедээ л чамайг санах байх гэж бодож байлаа, гэхдээ энэ үнэн биш байж. Хүмүүсийн дэргэд байхад ч би чамайг үгүйлдэг. Учир нь тэдгээр хүмүүс чи биш болохоор. Гэхдээ чи үргэлж байж л байгаа... хаа нэгтээ. Чиний талаар би бодохгүй байж чадахгүй нь. Зөвхөн нойрсохдоо л энэ бүхнээс жаахан ч гэсэн завсарлага авангаа чамайг би санахгүй байж чадаж байна. Энэ бүхэн гэдэг нь чамайг бодох, хүсэх бас санахаас. 
Гэвч дараа өдөр нь сэрээд л хөрвөөнө, утсаа харна, чамаас ямар ч дуудлага, мессеж ирээгүй тэгээд л дээрх бүхэн ахиад л давтагдана, тэр бүхнийг ахиад л мэдэрнэ..."


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан