Зөв явахад амьдрал яагаад буруу юм бэ?

Зөв явахад амьдрал яагаад буруу юм бэ?
Зөөллөж аядахад урсгал нь ямар ширүүн юм бэ?
Зүсээ өнгөлж гоодоход явдал нь яагаад дорой юм бэ?
Зөнгөөрөө л амьдарч байхад бүх зүйл юунд ийм гаслантай вэ?

Амьдрал би чамаас  эс гуйл уу даа
Аргадаарай намайг уйлахад минь гэж
Атганд хоргодсон нулимстай минь
Аль ч үгүй ингээд орхилоо гэж үү

Жаргал би чамайг эс хүслүү дээ
Жараахай нь горхидоо л байя гээд
Жам тавилангаасаа илүүг хүсээгүй атал
Жаргал нь дэндсэн хорвоо шиг загналаа гэж үү

Зовлон би чамд эс гомдов уу даа
Зүрхээр минь наадаж
Зүүдээр минь айлчлахдаа
Зөнгөртүүлж орхилоо гэж үү миний амьдралыг...

Зөөлөн явахад хорвоо юунд хатуурхана вэ
Зөв явахад муу хүмүүс нь юунд ийм олон юм бэ
Зөв явахад бусдын шидэллэсэн чулуу яагаад ингэж өвтгөнө вэ
Зөв л явахад..... Зөв л явахад амьдрал яагаад ийм өөдгүй юм бэ

Зовлон чамаар би дутаагүй
Жаргалаар ч тэр....
Зүүдэндээ би үлдчихээгүй
Амьдралдаа ч тэр....
Зүгээр л тайван байх гэж
Хэсэг саатах оршил минь энд билээ
Зүгээр л санаа алдх гэж
Хийсвэрлэх бодол минь энэ билээ...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes