Posts

Тэр бид хоёрын “болзоо”

Image
Тэр их сайхан сэтгэлтэй. Харахаар л нүдэнд дулаахан цаанаа л хайр татмаар... Түүнийг үргэлж би дэргэдээс нь ажиглаж, өөрт нь мэдэгдэхгүйгээр анхааралтай гэгч нь анзаарч явдаг. Гэхдээ намайг өөрийг нь харж явдаг гэдгийг мэддэг үгүйг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан түүнийг энэ хорвоод байдаг болохоор, оршдог болохоор би өөрийгөө хамгийн аз жаргалтай гэж бодож явдаг. Түүний инээмсэглэл үү? Яааая, ёстой хөөрхөн шүү дээ. Инээд алдахад хамаг ухаан балартаж, зүгээр л диваажинд очсон мэт болдог. Хамгийн гол нь юунаас болж тийм их аз жаргалтай болж буйг нь мэдэх юм бол бүр ч би баясдаг. Эргэн тойрных нь түүнийг их сайн охин бас сайн ч хүн гэж боддогийг би мэднэ ээ. Бас их хөөрхөн ааштай. Заримдаа уйтгарлана, уйлна. Амьдрал шүү дээ, би үүнийг нь их ойлгодог юм. Харин уйлж байгааг нь харвал сэтгэл үнэндээ шимширмээр... Ажиглаад байх нь ээ, гэрийнхэндээ юунаас ч илүү хайртай. Харин хар хүүг хайрлаад алдсаныг нь би бас мэдэх болохоор тэр талаар бодох ч хэрэггүй. Зайлуул, хүнд их итгэмтги...

Ганцаараа байх хэдхэн хором...

Image
Ажил яг 5 - д тарахад толгойд түмэн бодол хурна. Хүмүүс "Гэртээ харих зам бол хамгийн зөв зам" гэлцэнэ. Харин энэ удаа надад энэ үг тохирохгүй бололтой. Гэртээ харимааргүй, жаахан... жаахан ганцаараа байх гэсэн юм. Ганцаараа элдвийг бодож гадуур алхмаар...  Кино театрт үзчихмээр ганц кино нь аймшгийн кино байсан тул ганцаараа үзэж зүрхэлсэнгүй. Цаашаа алхаад дуурь эсвэл драмын театр ороод жүжиг үзчихдэг юм уу гэтэл аль алинд нь өнөөдөр тоглолт байсагнгүй. Ингээд нэг кофе шоп-п сууж, аяга халуун шүүс \кофе-д дургүй\ ууж, шоколадтай бялуу идэнгээ үүнийг бичиж суухаас өөр сонголт үлдсэнгүй. \Ммммммм, энэ бялуу ямар гоё амттай юм бэ... Энэ газар надад таалагдаж байна.\  Харин зөөгч нь надруу жаахан гайхан харна. Миний таамаг: Магадгүй, өнөө үед үзэг цаас гаргаж ирээд дуржигнатал бичиж суугаа хүн байхаа больсон биз. Бүгд л компьютер эсвэл утас ухаж суудаг болсон цаг. Гар минь нэг бүтэн хуудас ч бичиж амжаагүй өвдөж эхэлж байна. Урьд нь дэвтрийн хэдэн л бол хэдэн хуудас ...

“Сэтгэл минь тавгүйрэхэд бодогдсон шүлэг”

Тэр оргилд хүрэхийг би ихэд хүсч байна Тээглэсэн бүрийг авч хаяхад бэлэн байна Тиймдээ ч өнөөдөр зогсолтгүй урагшилсаар Таарсан бүхэнтэйгээ тэмцэн тулалдсаар... Гэвч саад бэрхшээл ямар мундах биш Гэгээлэг өдрүүд дандаа ямар тохиох биш Гайтай сэтгэлд сэв суулгасан Гаслант гуниг намайг л нөмрөх шиг... Шүдээ зуугаад урагшилъя юу гэхээр Шунаг сэтгэл минь ил гарч ирээд Шийдвэр бүртээ эзэн болъё юу гэхээр Шүгэлсэн чөтгөр дотроос гарч ирээд... Тээр тэндэх оргилд хүрье гэхээр Тэнгэр нь бүхэлдээ минийх болчих гээд Түмэн амьтны жөтөөг төрүүлээд Тавилан минь намайг хясаж байна уу даа Олон жил хүссэн тэр өндөрт хүрчихээр Орчлонг тэр чигээр нь эзэгнэчих гээд Омог бардам намайг л дараад Орчлон минь намайг тушиж байна уу даа Эдээр биш сэтгэлээр амьдардаг Энгийн л нэг амьтан болохоор Эргэх хорвоод тэрийг минь тамшаагаад Эрлэг минь намайг өдөж байна уу даа... 2014.10.27 Zika

Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчид бүтэлгүйтлээс юу сурав?

Image
Та бидний мэдэх дэлхийн тавцанд нэр төр, оюун ухаанаа уралдуулж, цуурайтуулсан, ашиг орлогын арвин их баялгийг бүтээсэн, шинэ үеийн залуу хүмүүст бизнес болоод амьдралын ээдрээнд хөл алдахгүй байх урам зориг өгсөн, үлгэр жишээ болсон маш олон хүмүүс байдаг билээ.  REFERRALCANDY компанийн саяхан нийтлэсэн Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн бүтэлгүйтлээс сурсан 33 хичээлийг орчуулж оруулахаар бэлэн болоод байна. Уншаад үзэхээр их сонирхолтой юм. Та ч гэсэн энэхүү илтгэлийг уншаад, өөрт хэрэгтэй зүйлээ олж аваарай. За, одоо эхэлцгээе. Та агуу их урмын үг сонсож, итгэл найдварын олсоор өөрийгөө бүсэлж, амжилт өөдөө мацахад бэлэн үү?  "Амжилтанд хүрэхэд та заавал хэн нэгний дор ажиллаж, ажилчин нэр зүүх албагүй" - Leo Widrich Buffer сошиал медиагийн хамтран байгуулагч Leo Widrich - Коллежид орсон анхны жилийн зун би ядуухан оюутны хувьд ажил олж хийх гэж их хичээсэн. Яаж ч хичээгээд, хаашаа ч анкетаа явуулаад тэднээс сонсож байсан цорын ганц хариулт маа...

“Би ийм баймаар байна....”

Ажил өглөө 8 цагт эхэлж үдээс хойш 5 цагт дуусна. Амьдралын минь нэг бүхэл өдрийн минь бүхэл бүтэн 9 цаг буюу 360 минут албан ажил дээр өнгөрч байна. Долоо хоногийн 5 өдөр нь, сар бүрийн 4 долоо хоног, жилийн 12 сар нь нэг иймэрхүү... Гэтэл үлдсэн цаг хугацаанд нь өөр зөндөө гоё, сайхан зүйлүүд хиймээр байдаг. Тэгж байж, ажлын стресснээс бага ч атугай холдож, цаашдын эрч хүчээ авмаар байдаг. Гэтэл болдоггүй ээ... Амьдрал яах аргагүй ажил дээр л өнгөрөөд байна. Харин би энэ их цаг хугацааг хэзээ ч битгий дэмий хоосон өнгөрөөхийг үнэхээр хүсдэггүй. Өдрийн 8 цаг дуртай зүйлдээ дурлаж, ачааллаж, ажиллаж, бодол, оюун ухаан, сэтгэл зүрх, эрч хүчээ шавхан ажилламаар байна. Дунд нь нэг цагт нь хамт байхад үнэхээр сайхан сэтгэгдэл төрдөг сайхан хамт олонтой үдийн хоол идчихмээр байна. Орой нь “Нэг харсан чинь тарах цаг болчихож, ажлаа хурдан дуусгачихаад гэртээ хурдхан харьяа даа” гэж өөртөө хэлдэг баймаар байна. Өглөө хийх зүйлээ бодсоор ажилдаа дуртай гэгч нь хүрч ирээд эрч хүчтэйгээр ...