“Сэтгэл минь тавгүйрэхэд бодогдсон шүлэг”

Тэр оргилд хүрэхийг би ихэд хүсч байна
Тээглэсэн бүрийг авч хаяхад бэлэн байна
Тиймдээ ч өнөөдөр зогсолтгүй урагшилсаар
Таарсан бүхэнтэйгээ тэмцэн тулалдсаар...

Гэвч саад бэрхшээл ямар мундах биш
Гэгээлэг өдрүүд дандаа ямар тохиох биш
Гайтай сэтгэлд сэв суулгасан
Гаслант гуниг намайг л нөмрөх шиг...

Шүдээ зуугаад урагшилъя юу гэхээр
Шунаг сэтгэл минь ил гарч ирээд
Шийдвэр бүртээ эзэн болъё юу гэхээр
Шүгэлсэн чөтгөр дотроос гарч ирээд...

Тээр тэндэх оргилд хүрье гэхээр
Тэнгэр нь бүхэлдээ минийх болчих гээд
Түмэн амьтны жөтөөг төрүүлээд
Тавилан минь намайг хясаж байна уу даа

Олон жил хүссэн тэр өндөрт хүрчихээр
Орчлонг тэр чигээр нь эзэгнэчих гээд
Омог бардам намайг л дараад
Орчлон минь намайг тушиж байна уу даа

Эдээр биш сэтгэлээр амьдардаг
Энгийн л нэг амьтан болохоор
Эргэх хорвоод тэрийг минь тамшаагаад
Эрлэг минь намайг өдөж байна уу даа...

2014.10.27
Zika

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан