“Бидний ирээдүй ийм байгаасай”

Хажуугаар өнгөрөх бүхэнд
Хараалын харц чудуудчилгүй зөрдөг байгаасай
Ханьсан амьдрах хань ижилдээ тэд
Хамаг үүрд үнэнч л байгаасай
Өсгөж томрох хүүхдээ хараад
Өөрийн эрхгүй баярладаг байгаасай
Өндийж чадахгүй болсон эмээ өвөөгөө тэд
Өөрийн мэтээр халамжилдаг байгаасай
Хайртай гэсэн бүхнээ харамладаг байгаасай
Харийн бүхнээс жигшдэг байгаасай
Хамт найзалсан анд нөхрөө тэд
Холын замдаа бүү гээгээсэй
Үнэтэй хувцас олдохгүй ч
Үрчгэр даалинтай бүү яваасай
Бүтэн нойртой хоноогүй ч
Бүлээн нулимстай бүү яваасай
Сайн үйлийг хийсэн нэгнийг магтан дуулж
Санаа нэгдэж, хамтдаа тэмцдэг байгаасай
Байгаль дэлхийн амьд бүхнийг
Бор зүрхээрээ хамгаалдаг байгаасай
Бидний туулсан өнгөрсний бараанг
Бүгд та нар минь бүү үзээсэй
Нүүр гар, шүдээ угаахдаа ч хүртэл
Нэгхэн дусал усыг гамнадаг байгаасай
Нэхэл хатуу хавчиг орчлонд
Нэг нэгэндээ харамгүй өгдөг байгаасай
Гадаа гудманд алхаж явахдаа
Гартаа байгаа хогоо хогийн саванд хийчихдэг байгаасай
Гарцаагүй тус эрсэн танихгүй ч нэгэнд
Гандан буурахгүй тусалдаг байгаасай
Галзуу ганц эх орноо
Ганган хээнцэр авч яваасай
Гадаа даарч дотор өлссөн ч
Гадны тарчигуудад бүү алдаасай
Гандан тэгчилэн хийддээ очиж мөргөн
Гаж шүтлэгүүдийн нөлөөнд бүү автаасай
Гартаа барих эрхээ зөв эргүүлж
Ганцхан ч атугай маань уншчихдаг болоосой

Өнгө мөнгөний гялалзахаас илүү
Өөдрөг ирээдүйн гэрэлрүү тэмүүлээсэй
Өнөөдөр мөнгөтэй баяжчихлаа гээд
Өчигдөр тарчигхан байснаа бүү мартаасай


2014/10/1- 9:50 AM
"Өглөө ажилдаа ирээд угаалгын өрөөнд цайны аяга, гараа угааж байхдаа бодсон бодлоо хэдэн мөр болгов." 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан