Ирээгүй хайртдаа хэлэх чин сэтгэлийн үг

Хайраа...
Гэж дуудахад минь заавал эргэж хараарай
Хамтдаа үүрд гэж амлахад минь
Хажууд минь заавал байж байгаарай
Хол шидэгдсэн сэтгэл минь эмзэг юм шүү
Хоргодсон шаналал нь удаан эдгэсэн юм шүү
Хайртай гэдэг үгэнд минь итгээрэй
Хамаагүй хатуу үгсийг сэтгэлрүү минь бүү чулуудаарай
Гэмтэж эдгэсэн нь саяхан юм шүү
Гэгээлэг хорвоод итгэл минь саяхан буцаж ирсэн юм шүү
Үл хайхарч, нүүр битгий бууруулаарай
Үйлдэл бүрээрээ хайртайгаа илчлээрэй
Үнэн сэтгэлээ битгий надаас нуугаарай
Үнэд орж бардам зан надад битгий гаргаарай
Зүгээр л дэргэд минь түшиж тулаарай
Зөндөө хол явах болохоор бүдэрчихэж магадгүй
Зүрх сэтгэлдээ нандигнаж намайг л хадгалаарай
Зөрүүд сэтгэл чинь хаагуур ч тэнэчихэж магадгүй
Хайр аа, Би чинь чамдаа хайртай
Гэж хэлэхэд минь намайг чин сэтгэлээрээ сонсоорой
Хагацлын үзүүрт хэзээ ч би харамсахгүйн тулд
Хайрын үгсээ сүүлчийн чамд л хэлэх гэсэн юм
Яваад өгөх хунгийн нүүдэл надад хэрэггүй болохоор
Явбал битгий ирээрэй
Явах замыг минь таслах бартаа надад хэрэггүй болохоор
Ядарвал надад битгий найдаарай...

2014-10-12 10:34 цагт
Гэнэт энэ талаар бичмээр санагдаад... Харин чихэнд "Зүрхний үг" - Эрка (Universe Best Songs 2013)

https://listenonrepeat.com/?v=zlmSjhdZmbo#UNIVERSE_BEST_SONGS_grandprix_Erka_ft_Fine-Zvrhnii_vg 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан