Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчид бүтэлгүйтлээс юу сурав?


Та бидний мэдэх дэлхийн тавцанд нэр төр, оюун ухаанаа уралдуулж, цуурайтуулсан, ашиг орлогын арвин их баялгийг бүтээсэн, шинэ үеийн залуу хүмүүст бизнес болоод амьдралын ээдрээнд хөл алдахгүй байх урам зориг өгсөн, үлгэр жишээ болсон маш олон хүмүүс байдаг билээ. 

REFERRALCANDY компанийн саяхан нийтлэсэн Амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн бүтэлгүйтлээс сурсан 33 хичээлийг орчуулж оруулахаар бэлэн болоод байна. Уншаад үзэхээр их сонирхолтой юм. Та ч гэсэн энэхүү илтгэлийг уншаад, өөрт хэрэгтэй зүйлээ олж аваарай.

За, одоо эхэлцгээе. Та агуу их урмын үг сонсож, итгэл найдварын олсоор өөрийгөө бүсэлж, амжилт өөдөө мацахад бэлэн үү? 
"Амжилтанд хүрэхэд та заавал хэн нэгний дор ажиллаж, ажилчин нэр зүүх албагүй" - Leo Widrich Buffer сошиал медиагийн хамтран байгуулагч
Leo Widrich - Коллежид орсон анхны жилийн зун би ядуухан оюутны хувьд ажил олж хийх гэж их хичээсэн. Яаж ч хичээгээд, хаашаа ч анкетаа явуулаад тэднээс сонсож байсан цорын ганц хариулт маань "татгалзсан" байлаа. Хэд хоногийн турш сэтгэлээр унасны дараа би өөрөө яваад, өөрөө өөртөө ажил хийж болох юм байна гэдгийг бодож олсон. Ингээд би жижигхэн сошиал медианы зөвлөгөө өгөх төв ажиллуулж эхлэн тэр зундаа хэдэн мянган доллар олсон юм. 

"Миний гол сурсан зүйл гэвэл чамд ажил олдохгүй байж болно. Гэхдээ энэ нь чи өөрөө гарч гүйгээд олоод хийчих зүйл юу ч байхгүй гэсэн үг биш шүү дээ." - Leo Widrich  

Тэр зуны тухай илүү их бодох тусам өөрөө өөрийнхөө бизнесийг олж нээн, эрхлэх нь ямар их чухал зүйл байсныг олйгодог. Тэр зуны хийж бүтээсэн, хийж эхэлсэн тэр өөрийн маань бизнес өнөөдөр намайг ийм амжилтанд хүргэхэд маш их тусалжээ. 
Америкчуудын 65% нь судалгаанд "ажлаа хэчнээн сайн хийгээд ч ямар ч сайшаал хүртдэггүй" гэж хариулжээ. Тийм ч учраас Америкчуудын ихэнхи нь дандаа хийж байсан ажлаа хаясан байдаг.
"Эхнээсээ л энгийнээр бодож бай." - Neil Patel, Хөрөнгө оруулагч, Зөвлөгч, Блоггер, CrazyEgg & Kissmetrics - ийг үүсгэн байгуулагч
Миний сурч мэдэж авсан цор ганц том сургамж нь гаргаж байгаа шийдвэр чинь их энгийн байх явдал юм. Би бизнес эрхлээд маш олон удаа бүтэлгүйтэж, унаж байсан. Гэхдээ тэдгээр бүтэлгүйтлүүд нь миний гаргасан санаа буруу байсных биш юм. Тухайн санаагаа хэрэгжүүлэх арга техник, шийдлүүд нь л ердөө ашиглахад төвөгтэй, хэцүү байсан байгаа юм. 

"Өөрөөсөө гаргаж байгаа бүтээгдэхүүн чинь ашиглахад хэр амархан байна төдий чинээ би амжилтанд хүрнэ"Neil Patel, Хөрөнгө оруулагч, Зөвлөгч, Блоггер, CrazyEgg & Kissmetrics - ийг үүсгэн байгуулагч
"Карьер чинь тогтвортой байх эсэх нь чи түүнийг хяналтандаа байлгаж чадах эсэхээс хамаарна" - Kristi Hines, Чөлөөт сэтгүүлч, Гостврайтер болон мэргэжлийн блоггер, Кристи Хинс медиагийн үүсгэн байгуулагч
Зарим хүмүүс аливаа бизнес эрхлэх, чөлөөт урсгалаар явахаасаа айдаг. Учир нь энэ нь урт хугацааны баталгаатай ба тогтвортой үйл ажиллагаа биш болохоор. Бүтэн цагийн ажил хийнэ гэдэг найдвартай гэж боддог байсан учраас өөрийнхөө сонирхолд нийцээгүй ажилд орсон хүмүүсийн нэг нь би. 

Ажлаас халагдана гэдэг яг ч бүтэлгүйтэх биш юм. Яагаад гэхээр миний хувьд тийм ч их сонирхдоггүй ажлаа хийж байхад ажлаас халагдах хоёр ч удаа тохиолдож байсан. Тухайн хийх ажилдаа хүсэл сонирхол, таашаалгүй байна гэдэг нь өөрөө ажлаас халагдахад намайг хамгийн амархан онилгоо болж өгсөн байх. 

Ийнхүү туршлагаасаа авч үзвэл, "Өөрийнхөө сонирхож, хүссэн ажлаа хийх л хамгийн урт хугацааны, тогтвортой карьерын амжилт болж чадна" гэдгийг хэлэх байна. 
2014 оны 4 сард гэхэд 2.34 сая Америкчууд ажлаасаа сайн дураараа гарсан байдаг. Энэ нь 2009 оноос хойших хамгийн өндөр тоо хэмжээ юм. 
"Өөрийгөө чимээ шуугианаас холдуулж, дотоод зөн совингоо юу гэж байгааг сонс" - Caroline Ghosn, Лево лигийн хамтран үүсгэн байгуулагч
"Зөн совиндоо итгэ. Хэрэв чиний дотоод зөн совин чинь чамд юу хэлээд байгааг чи мэдэрч, хэлж чадахгүй байгаа бол, сонсоход чинь саад болоод байгаа чимээ шуугианаас холдож байгаад мэдрэхийг хичээ." -  Caroline Ghosn, Лево лигийн хамтран үүсгэн байгуулагч

Бүтэлгүйтнэ гэдэг бол ердөө л чамд өгч байгаа сануулгуудын нэг юм. Магадгүй, бүтэлгүйтсэнийхээ дараа чамайг дотоод зөн совин, юу хийхийг хүсээд байгаа, яг юунд тэмүүлээд байгаа бүхэнтэй чинь холбогдох боломж гарч ирдэг. 

Чөлөөт бизнес эрхлэгчийн хувьд, амжилтанд хүрэх эсвэл унах гэдэг нь хүнтэй өөртэй нь нягт холбоотой байдаг. Би аливаа нөхцөл байдалд надад төрж байгаа хамгийн анхны сэтгэгдэл, зөн совингоо илүү анхааралтай сонсож, тулж ажиллахын хэрээр би гэдэг хүн илүү хөгжиж, өсч байгаа.

(Үргэлжлэл бий...)

Мэдээллийн эх сурвалж:
http://www.businessinsider.com/entrepreneurs-learning-from-failure-2014-10?op=1

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан