Эзэнтэй гэр минь эзгүйрхэд...

Хорвоо хэзээ ч дүүрэн байдаггүй
Хослон жаргах тавилан бүр тохиодоггүй
Хааяхан инээмсэглэж, наран өөдөөс мишээнэ
Харц бууруулах жихүүн салхины аяс ч ширүүснэ
Амьдралын нугачаа дэндүү ээдрээтэй
Атгахан зүрхэнд даанч дэндүү хүнддэнэ
Амраг хайртын алдаа оноо хамаагүй олон
Асгарах бороо түүнийг арилгахад хамаагүй тунгалаг
Эл олон жилийг
Эр нөхрөө хүлээсээр ижий минь өтлөх вий
Эргээд олдохгүй залуу насаа дурсан шимширч
Ээнэгшэж эх минь харуусан гуних вий
Цонхон завсраар харуулдах ижийн тавилан
Цочим хүйтнээр сэтгэл нь даарсан амрагийн тавилан
Цээжээ дараад нууцхан уйлах бүсгүйн тавилан
Цэс залуу насаа дурсан гуних таны минь тавилан
Гэрийн минь түшиг тулгуур нь хаачив даа
Гэгээтэйд гарсан юмсан шөнөөр тэр алга
Гадаа хүйтний жавар хурж байхад
Гэрээ олохгүй та минь хаана төөрөө вэ
Ижийгээ харсан миний сэтгэл өвдөөд
Итгэл алдсан таныгаа бодохоор гомдоод
Эргээд ирэхийг чинь хүлээгээд л сууна гэхдээ
Энэ л гэртээ санаа минь зовниод л байна тандаа
Муу үйлийг хийж яваа биш байгаа
Муу аав минь гэхдээ сайн хүн юмсан
Маргааш өглөө мишээгээд л ороод ирнэ дээ
Магад тэгээд дэргэд минь үүрд байна даа....
Балга дарснаас шимтэж яваа юм биш биздээ
Бараан хүмүүстэй нийлж хөлчүүрээгүй биз дээ
Битгий л байгаасай, та минь хордчихно
Бушуухан ирээсэй, та минь өвдчихнө
Таныг гэртээ байхгүй болохоор
Тансаг эдлэл ч өнгөө алдах юм
Таныг гэртээ алга болохоор
Талд одсон сэтгэлээ би олохгүй юм
Эзгүйрсэн гэрийг минь ирж нэг дүүргээч
Эрүүл саруул яваагаа нэг дуулгаач
Эх үриййн сэтгэлийг нэг тайтгаруулаач
Эзэнтэй гэрийн эзэн нь болж нэг ирээч....

2014.10.11 Үдшийн 11:01 цагт
(Сэтгэл нэг л хоосон болоход Санааширч хэдэн мөр холбох гэлэээ...)


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан