Н**з

Олон аашных нь дундаас
Олж харахгүй байна, би
Нэг бол би сохорсон
Үгүй бол тэд...
Ярилцах гээд ам нээтэл
Яадаг бол гэж санаа би зовиноно
Яасан байх нь уу?
Яваад өгсөн байнашд зүрх сэтгэлээс минь...
Болсон болоогүй хэлэх гэсэн бүхэн
Бор зүрхнээс минь давж гарчих гээд
Байж ядахад дэргэд хэн ч алга
Бараан үүлнээс өөр тэнгэрт юу ч алга
Бид байсан бүхэн одоо
Би болж солигдож байна
Чи байсан тэр л хүн одоо
Цаашаа хараад алга болсон байна
Надад зөндөө хэлэх түүх байна
Намайг ойлгоосой гэх зовинол дүүрэн байна
Насаараа гэж итгэж явсан н**з гэх хүн
Надад одоо нэг ч байхгүйд гунихарч явна
Ганцаардалтай би зөвхөн зүүдэндээ уулздаг байсан
Гайхалтай нь одоо би зүүдэндээ та нарыг харж байна
Уйтгар гуниг, баярын мишээлийн бялууг
Урдаа тавиад та нартай л хувааж иддэг байсан
Харин одоо та нар байхгүй гэдэг лоозонтой
Харсаар байж хажуугаар зөрдөг хөгийн зуршилтай
Ийм л байдаг юм бол
Ирээдүйд минь найз гэж байхгүй
Ингээд л мартагддаг юм бол
Итгэж найдаад сэтгэл гэж байхгүй
Өөр би юу ч хэлэхгүй
Өөдөө, улам дээшээ, бүр оргилд нь хүр
Өнөөдөр би чиний дор зогсжийе
Өрөвдүүлээд ирэхэд чинь харин бүр хол байжийе...

( 10/03-нд ажил дээрээ... 2:40 минутад. Яг одоо сонсож байгаа дуу: "Цэцэ - Найз" )

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан