Би



Ганцаарддаг гэхдээ би дэргэдээ байгаа өөрийгөө үл тоож чадахгүй
Гунирхдаг гэхдээ би урсаж байгаа нулимсаа тэвчдэг
Гэнэн гэхдээ бүхнийг ухаарах ухаан надад байдаг
Гомддог гэхдээ гэлээ гээд бусдад уурладаггүй

Санадаг түүнийгээ бүр байж яддаг
Салхинд шивнээд түүндээ хайртайгаа хэлдэг
Сэтгэл минь өвддөг тэр минь үгүй бол
Сэмэрч унахаас айсандаа зүрхэндээ түүнээ хадгалдаг

Уйдаж гунидаг гэхдээ зүгээр суудаггүй
Уйлж дорддог ч нулимс минь ариухан
Ухаангүй үйлдэл хийх ч
Утга учир тэр болгонд нуугдсан байдаг

Тайвширч чадахгүй үе зөндөө
Тэнэгтэж хэн нэгэнлүү орилдоггүй
Тэнгэр өөд хараад л
Цээжин дотроо чимээгүйхэн хашгирдаг

Би бол эгэл жирийн байх дуртай
Бусдын дуурайж чадахгүй тийм л бүсгүй
Би бол дэлбээгээ нээж шарласан ч
Бүгдийн өмнө цэцэглэх сарнайн бүсгүй

Хайрлаж дурлахдаа
Хайраа би бусдад харамладаггүй
Хэн нэгнийг сэтгэлдээ тээхдээ
Харамгүй зүрхээ түүндээ зориулж чаддаг

Олонтой ярилцахдаа хэдхэн үг хэлдэг ч
Орь ганцаархнаа дураараа чалчдаг би
Одоо л хийхгүй юм бол хэзээ гэж
Өөрийгөө би урамшуулан зоригжуулдаг

Өөрийгөө таниулж 4 мөрт бичдэг
Өрөөл бусдад гэм үгүй би
Өнөөдөр уйлж байгаа ч
Өнөөх өдөр нь инээдэг энгийн л нэгэн би

Бодол сэдэл минь намайг амьдралд залдаг
Борхон зүрх минь зоригжуулан хурцалдаг
Бууж өгөх дургүйдээ
Бурханд би талархдаг аа...

Хүмүүс намайг онцолж бүү яриасай
Хэн нэгний биш өөрийнхөөрөө л байх дуртай
Хүний хэлсэн сургааль үнэн ч
Хайнга загнаж өөрийнхөөрөө аашилдагтаа баярладаг аа...

Comments

  1. zaya saihan shulegnuud zohioh yumaa:) tsaashda ulam ih saihan shulegnuudeer blogoo bayajuulaarai

    ReplyDelete
  2. Bayarlalaa hehe, chamd ch gsn amjilt ;) and I iked your blog too ! :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes