Жаргалтай амьдрал минь...

Миний жаргалтай амьдрал цагийн аясыг даган надаас асуулгүй, од харвах хурдаар үргэлжилсээр... Ганцхан зүйлийг ингэж хурдлуулахыг хүссэн ч сэтгэлийн гүнд тайван өнгөрөх шиг...

Миний амьдрал өөрөө тун чиг жаргал, гэрэл гэгээтэй. Гэхдээ тэр гэрлэн дээр гэгээ нэмсэн хүн минь миний жаргалтай амьдралын утга учир. 



Миний ирээдүй, миний хүсэл мөрөөдөл тийм агуу атал түүнд хүрэх гэсээр хаа ч юм ганцаар алхална. Ганцаардлыг мэдрэхгүйн тулд зорилго тэмүүллийг дэргэдээ авлаа.

Миний бие энэ л жаргалтай амьдралын гол дүр. Туслах жүжигчид үгүй миний л "жаргалтай амьдрал" жүжиг үргэлжлэн бичигдэх олон мянган хуудастай. 

... Хуудас бүрийг эргүүлэхэд түүнээс жаргал үнэртэж, гэрэл туяардаг. :) 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes