Бууж өгөх үү Эсвэл зүгээр л хаашаа ч хүрээгүй энэ замыг дагасаар байх уу?

"...Should I give up or should I just keep chasing pavements even if it leads no way...." ~ Adele дуу эгшиглэх бүрт ингэж бодогддог. Заримдаа хүн гарах гарцгүй мэт газарт ирчихсэн яах учраа мэдэхгүй дэмий л дороо эргэлддэг. Надад ч тийм үе зөндөө байсан. Тэр бүхэнд би өөрийн дотоод мөн чанар болох тэр л "явган зам"-ыг үг дуугүй дагасаар ирсэн. Учир нь ямар замаар яаж явахаа чи бусдаас суралцан өөрөө шийдэхээс биш бусдаар заалгаж болохгүй мэт. Миний санаанаас "Юм бүхнийг туршаад, хийгээд, оролдоод үз" гэсэн агуу Стийв Жобсын үг ер гардаггүй юм. Тэр хүн оролдсоор байгаад л өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн эцсийн эцэст түүнийг таньдаг мэддэг, амьдралдаа гайхамшиг бүтээчихээд одсон. Энэ түүний өөрийн зөн совин, хичээнгүй зүтгэлийн үр дүн биш гэж үү? Америкт дөнгөж ирээд түүний тухай хүмүүсээс илүү ихийг сонсох боллоо. Бүр хамт ажилладаг, ойр дотныхноос нь ямар хүн байсныг нь улам тодруулмаар... Зөвхөн өөрийгөө сонсдог, ганцаараа ажилладаг тэр хүн хэнтэй ч, хэзээ ч таарч тохирон хамтран ажиллаж байгаагүй гэдэг... Хамтын ажиллагаа бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг ч гэлээ бидний зөн совин, бидний дагах "явган зам"-ын чиглэл тус бүр ондоо гэж бодном.


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан