Тайвшир...

Гэж өөрөө өөртөө хэлээд л тайвширчихдаг бол хэчнээн сайхан байхсан... Уг нь дэргэд минь үргэлж хамт байдаг, дуу хоолойг минь байнга чагнаж байдаг, хэзээд хүсэл мөрөөдлийг минь ойлгож, дэмжиж байдаг цор ганц хүн маань БИ өөрөө юмсан. Яагаад БИ - тэйгээ хамтдаа байхдаа ингэж аймар ганцаардана вэ?


.... Өдөрт 24 цаг бий, үүний 10 цагийг нь унтаж өнгөрөөлөө. Харин үлдсэн 10 - аад цагийг зөвхөн дээрх асуултын хариултыг л олох гэж тархиа гашилгаж сууна. Магадгүй энэ бүхэнд БИ хаана, хэнтэй, юу хийж байгаа минь ихээр нөлөөлж байгаа байх. Гэхдээ л өнөөдрийг хүртэл би өөрийн зөн совингоо дагасаар ирсэн. Үүнд алдаад байх юм үгүй. Хийсэн алхмууд минь буруу байсан байж мэднэ, гэхдээ яаж залруулахыг нь би тэр алдаануудаас олж сурсан. Миний толгойд  өдөрт түм буман сонин, ухаалаг, гайхамшигтай, бас тэнэг гэхээр бодлууд эргэлддэг. Тэр бүхнийг би зүгээр л бодоод өнгөрдөг. Гэхдээ гайхалтай гэснээ дагадаг нь миний зөн совин. Би өөрөө өөртэйгээ ярихдаа хэлгүй нэгэн гэхдээ БИ-тэйгээ ярилцан суухад надад ямар ч орон зай, цаг хугацаа, хэлний чадвар хэрэггүй. Хүмүүс тэр ч бүү хэл заримдаа өөртэйгээ нууцхан ярилцаж суухад минь ганцаардаж байна гэж боддог. Би гэдэг хүн ганцаараа байх дуртай мөртлөө ганцаардлыг мэдрэх, ганцаардаж байна гэж бодох дургүй. Түүний оронд миний хажууд зүгээр л БИ -ээс өөр хүн одоохондоо алга байна аа л гэж боддог. 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан