Posts

Showing posts from July, 2013

Эх орон минь намайг унтуулсангүй

Эх орон.... Эх орон гэхлээр л санаа алддаг болж Эргээд харих хаягтайдаа би баярлаж байгаа ч Эх нутгийнхаа ирээдүйд санаа минь зовинодог болж Би тэрлэг дээл өмсөж, тал нутгаараа бахархаж хүмүүн болсон Би өвөг дээдсээс Монголынхоо түүхийг шимтэн сонсож хүмүүжсэн Би таван толгой малынхаа сүү идээнээс амсаж ундаассан Би цээжиндээ ганц л эх нутагтай гэж өөртөө захисан Өсөж том болохын хэрээр Өөрөө ч мэдэлгүй сэтгэл минь түгшиж Өнөөдөр би эх оронтой хүн ч гэлээ Өрөөлийнх болохоос зүрх минь түгшинэ Харийн ашиг сонирхолтнууд Хамаг Монголруу минь нэвтрэн орж Хамгаалж тэднийг хязгаарлах Хүн ардын үнэнч зүтгэлтэн ч алга Мөнгө, өнөөдөр тэднийг эрхлүүлж болно Маргааш тэд очих газаргүй болчихоод Мөнгө ч байтугай юугаар ч буцааж үл болно Магад тэр үед л толгойгоо шааж нэг харамсах вий Уг нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс юм сан Угтаа дэлхийн талыг эзэгнэж Тамга тэмдгээ сийлсэн юмсан Тал нутгаа түмэнд бид гайхуулсан юм сан Эх орон минь бодогдоод шөнө унтаж чадсангүй ээ

Сарны "Хийлчин охин"

Image
Сар... Гараг ертөнц дээр цор ганц орших энэ гэрэлт зүйл намайг нэгэн бүхэл шөнө гайхшруулж орхисон юм. Би түүнрүү ширтээд л, ширтээд л байлаа... Яг л тэр надруу ч гэсэн цоо ширтэж байгаа мэт. Би өмнө нь үргэлж наранд дурлаж, түүнийг эрэлхийлж, нар үгүй бол амьдрал минь ямар ч гэрэл гэгээгүй, түнэр харанхуй болж буй мэт сэтгэл минь хоосорч үгүйрдэг байсан. Харин тэр түнэр харанхуй дотор ийм үзэсгэлэн төгөлдөр сарны гэрэл оршиж байдгийг би мэдээгүй явж... Яагаад ертөнц дээр наран саран ээлжлэн эргэлдэж байдгийг би одоо л анзаарч байгаа юм шиг.  Түүнийг уй гунигийн мэлмийгээрээ бодлогоширон ширтэж байхад надад ийнхүү бодогдсон юм...  "Сар... сар надад өөрийн байдаг бүх л гэгээгээ тусгаж байна. Гэтэл би юу хийж суугаа юм бол, надад түүнд хариу барих ганц ч зүйл байсангүй. Тэр лав харанхуй тэнгэрт ганцаардаж байдаг байхдаа... Дэндүү, бүр дэндүү ганцаардсандаа ийм тод гэрэлтдэг юм болов уу. Яг л над шиг... Бас түүний л гэх энэ ганцаардсан амьдралд дуу эгшиг лав дутагдаж б

Нууж унагадаг нулимс гэж бий

Надад таны олж хараагүй Нууж унагадаг нулимс гэж байдаг Надад таны тааварлаж чадамгүй  Насны зовинол гэж бас байдаг Хүний л амьдралд зөнгөөрөө амьдрах гэж Хүй холбоосоор энэ ертөнцөд мэндэлсэн би Хүний хүү шиг ижий аавынхаа ачийг хариулах гэж Хүслийнх нь дээдийг цуглуулж яваа би Гундуухан яваа сэтгэлээ нуух гэж Гэнэдэж би бусадруу инээмсэглэнэ Гэлээ гээд сэтгэл минь тайтгарах биш дээ Гоморхож би өөртөө дургүй хүрнэ Хад чулуунд дарагдсан мэт  Хамаг гүн дэх сэтгэлээ би бусдаас нуух гэж Хаа хамаагүй хэн нэгэнд би өчдөггүй юм Харсан хүн бүр дотоод сэтгэлийг олж харах биш дээ Худал үгсийг түмэн удаа сонссон Харин чих минь одоо дүлий Хайран цаг хугацаагаа би үрж бас хаясан Харин одоо зүрх минь цоожтой Алхам тутамдаа би Алдаж эндэвч Ахиад босоод ирэх хорвоод би баярладаг Алганыхаа хэрээр л алдах эрхтэйгээ би санадаг Өнгөрсөн нарны жаргалт  Өнөөдөр надад зовлон мэт боловч Өглөөний наран мандах бүрт Өөрийгөө би тайтгаруулан урагшилна Эгэлхэн энэ жаахан зүрхэнд

Надад байхгүй эрдэнэ

Image
Надад байхгүй эрдэнэ гэж Нэгэн хүнийг би сэтгэлдээ өргөмжиллөө Насаараа би ганц ахтай төрсөн Нэгэн айлын бага охин Бусдад байгаа гоё ганган зүйлд би атаархаагүй ээ Будаг шунх эргүүлэх охидын зүйлсд би дурлаагүй ээ Эрээнтэй бараантай амьдралыг минь гэрэлтүүлсэн Эелдэг зөөлөн ааштай эгч хүнийг л би хүссэн юм Айлын хүүхдүүд эгчтэй мөртлөө  Аашилж тэдэндээ гомдоллож байх юм Аа харин надад тэр хүнийг заяасансан бол Алтан титэм зүүлгэж сэтгэлдээ би хүндлэх байлаа Миний дэргэд надаас эгчмэд би байсансан бол Мөрөөдөл, хүслээ нуулгүй би ярьж өгөх байсан Магад надад ганцхан л эгч байсан бол Мундахгүй хайрын түүхээ ганцхан түүнд л шивнэх байсан Гоё сайхан хувцаснаас нь өмсөлцөж Гэртээ бид айл гэрдэх байлаа Хайрын болзоонд яваад ирэхэд нь Хичээнгүйлж түүхийг нь чагнах байлаа Шөнийн сарны гэрэлд эгчтэйгээн би Шүлэг дуу тэрлэж хамтдаа нойрсох байлаа Шинэхэн орсон цасан ширхэгээр Шидэлцэж эгчтэйгээ би тоглох байлаа Эгчтэй байсан бол би  Эргэлзэж хорвоог зовоохгүй байлаа

Шөнө дундын бодол

Шөнө дунд нойр хулжиж Ширээн дээрээ комьпютерээ асаана Шүлэг тэрлэх аядаж Шөнийн бодолд автана Одоо цагт үзэг цаас барьж  Оюун бодлоо тунгаахаа байжээ Олон арван жилийн өмнөх шиг Онцолж бэх бийр барьхаа байж дээ Техник технологи нь дэндүү хурдан хөгжиж Тээр тэнд хүн төрөлхтөнийг даллан зогсовч Тэрхэн зуур гялс мэт харваж байгаа энэ машинуудад Тэгж их сэтгэл минь зовж байгааг нуух юун Дэндүү хялбарчлагдсан энэ амьдралдаа Дасаж шингэхдээ би айна Дэндүү олон зүйл холилдсон энэ орон зайд  Дөрөөлж өөрийгөө уяхаас би зайлсхийнэ Гараараа бүхнийг урлаж, оюунаараа бүхнийг сэтгэдэг Гарцаагүй хүн гэдэг чинь бид юмсан Гайхалтай ч гэсэн энэ зүйлүүд Гэнэдэж бидэнд залхуурлыг авчирч байна Жаахан байхдаа би чулуу шилээр байшин барьж Жижиг гэж голохгүй юмханаар юм хийдэг байлаа Жирийн айлын хүүхдүүд ч гэсэн өнөөдөр Жийрхэж бүх зүйлд хямцгархах болжээ Олон айлын хүүхдүүдтэй Онцолж ялгалгүй тоглон нааддаг байлаа Одоо үеийн хүүхдүүд харин Один одиноо