Шөнө дундын бодол

Шөнө дунд нойр хулжиж
Ширээн дээрээ комьпютерээ асаана
Шүлэг тэрлэх аядаж
Шөнийн бодолд автана

Одоо цагт үзэг цаас барьж 
Оюун бодлоо тунгаахаа байжээ
Олон арван жилийн өмнөх шиг
Онцолж бэх бийр барьхаа байж дээ

Техник технологи нь дэндүү хурдан хөгжиж
Тээр тэнд хүн төрөлхтөнийг даллан зогсовч
Тэрхэн зуур гялс мэт харваж байгаа энэ машинуудад
Тэгж их сэтгэл минь зовж байгааг нуух юун

Дэндүү хялбарчлагдсан энэ амьдралдаа
Дасаж шингэхдээ би айна
Дэндүү олон зүйл холилдсон энэ орон зайд 
Дөрөөлж өөрийгөө уяхаас би зайлсхийнэ

Гараараа бүхнийг урлаж, оюунаараа бүхнийг сэтгэдэг
Гарцаагүй хүн гэдэг чинь бид юмсан
Гайхалтай ч гэсэн энэ зүйлүүд
Гэнэдэж бидэнд залхуурлыг авчирч байна

Жаахан байхдаа би чулуу шилээр байшин барьж
Жижиг гэж голохгүй юмханаар юм хийдэг байлаа
Жирийн айлын хүүхдүүд ч гэсэн өнөөдөр
Жийрхэж бүх зүйлд хямцгархах болжээ

Олон айлын хүүхдүүдтэй
Онцолж ялгалгүй тоглон нааддаг байлаа
Одоо үеийн хүүхдүүд харин
Один одиноороо нөхөрлөл гэж үгүй

Гар утас бүү хэл
Ганган хээнцэр юу ч байдаггүй байлаа
Гайхуулж идэх ганц л маруужин
Гарцаагүй сэтгэлийг минь баясгадаг л байлаа

Юу ч байхгүй мэт амьдрал минь
Юм бүхнээр дүүрэн л байлаа
Хүсээд олдохгүй сайхан амьдрал минь
Хүүхэд наснаас минь л эхэлдэг байлаа

Өвгөд буурлууд яагаад үг хаяж чулуудах болсныг
Өнөө цагт та нарыг л харахдаа би ойлголоо
Өнгөрч одсон ч энэ зуун жил чинь
Өнөөдөр л биднийг хайрлаасай гээд хүлээж л байгаа

Хүний хүүхдийнх шиг надад алга гэж
Хүйтэн харцаар ижийдээ гомдох жаалд
Хүний хүн тулдаа л уцаарлаж би арай л чадахгүй юм
Хүмүүжил нь ийм орчинд юм гэж дотроо нэг санаа алдах юм

Цагийн аясаар одож байгаа амьдралдаа би
Захиж хэлэх зүйлээ үдээх гэсэн юм
Цаашаа урсан одох энэ хийсвэр ертөнцөд би
Заяа тавиландаа зовьниж би бичих гэсэн юм.

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes