Надад байхгүй эрдэнэ

Надад байхгүй эрдэнэ гэж
Нэгэн хүнийг би сэтгэлдээ өргөмжиллөө
Насаараа би ганц ахтай төрсөн
Нэгэн айлын бага охин

Бусдад байгаа гоё ганган зүйлд би атаархаагүй ээ
Будаг шунх эргүүлэх охидын зүйлсд би дурлаагүй ээ
Эрээнтэй бараантай амьдралыг минь гэрэлтүүлсэн
Эелдэг зөөлөн ааштай эгч хүнийг л би хүссэн юм

Айлын хүүхдүүд эгчтэй мөртлөө 
Аашилж тэдэндээ гомдоллож байх юм
Аа харин надад тэр хүнийг заяасансан бол
Алтан титэм зүүлгэж сэтгэлдээ би хүндлэх байлаа

Миний дэргэд надаас эгчмэд би байсансан бол
Мөрөөдөл, хүслээ нуулгүй би ярьж өгөх байсан
Магад надад ганцхан л эгч байсан бол
Мундахгүй хайрын түүхээ ганцхан түүнд л шивнэх байсан

Гоё сайхан хувцаснаас нь өмсөлцөж
Гэртээ бид айл гэрдэх байлаа
Хайрын болзоонд яваад ирэхэд нь
Хичээнгүйлж түүхийг нь чагнах байлаа

Шөнийн сарны гэрэлд эгчтэйгээн би
Шүлэг дуу тэрлэж хамтдаа нойрсох байлаа
Шинэхэн орсон цасан ширхэгээр
Шидэлцэж эгчтэйгээ би тоглох байлаа

Эгчтэй байсан бол би 
Эргэлзэж хорвоог зовоохгүй байлаа
Эгчтэй байсан бол би 
Эргэх цагийн урсгалд гацахгүй байлаа


Надад байхгүй эрдэнэ гэж
Нэгэн хүнийг би сэтгэлдээ өргөмжиллөө
Насаараа би ганц ахтай төрсөн
Нэгэн айлын бага охин

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes