Нууж унагадаг нулимс гэж бий

Надад таны олж хараагүй
Нууж унагадаг нулимс гэж байдаг
Надад таны тааварлаж чадамгүй 
Насны зовинол гэж бас байдаг

Хүний л амьдралд зөнгөөрөө амьдрах гэж
Хүй холбоосоор энэ ертөнцөд мэндэлсэн би
Хүний хүү шиг ижий аавынхаа ачийг хариулах гэж
Хүслийнх нь дээдийг цуглуулж яваа би

Гундуухан яваа сэтгэлээ нуух гэж
Гэнэдэж би бусадруу инээмсэглэнэ
Гэлээ гээд сэтгэл минь тайтгарах биш дээ
Гоморхож би өөртөө дургүй хүрнэ

Хад чулуунд дарагдсан мэт 
Хамаг гүн дэх сэтгэлээ би бусдаас нуух гэж
Хаа хамаагүй хэн нэгэнд би өчдөггүй юм
Харсан хүн бүр дотоод сэтгэлийг олж харах биш дээ

Худал үгсийг түмэн удаа сонссон
Харин чих минь одоо дүлий
Хайран цаг хугацаагаа би үрж бас хаясан
Харин одоо зүрх минь цоожтой

Алхам тутамдаа би
Алдаж эндэвч
Ахиад босоод ирэх хорвоод би баярладаг
Алганыхаа хэрээр л алдах эрхтэйгээ би санадаг

Өнгөрсөн нарны жаргалт 
Өнөөдөр надад зовлон мэт боловч
Өглөөний наран мандах бүрт
Өөрийгөө би тайтгаруулан урагшилна

Эгэлхэн энэ жаахан зүрхэнд 
Эмзэгхэн сэтгэл байдгийг та олж хараагүй ээ
Энд л би уйлж гунихийг 
Эгэл та ч бас тааж мэдэхгүй ээ

Үргэлж инээмсэглэж мишээж байгаа ч
Ганцаар яаж гунидагийг та мэдэхгүй
Үгээр хэлэхийг аргагүй жаргалтай байна гэвч
Гуних үедээ яаж нулимс асгаруулдагийг хэн ч мэдэхгүй ээ

Надад таны олж хараагүй
Нууж унагадаг нулимс гэж байдаг
Надад таны тааварлаж чадамгүй 
Насны зовинол гэж бас байдаг

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes