Posts

Showing posts from September, 2013

ЧИКАГО хотоор аялсан минь...

Image
"Америкийн өнгө миний нүдээр" Цуврал №2 Бага байхын л Америк кинон дээр гардаг шиг эгэл жирийн амдьрал дунд өөрийн биеэр орж үзэхсэн гэж их мөрөөддөг байлаа. Юунд нь ч болоод байсан юм бүү мэд. Одоо бодохнээ аргагүй ч юм уу, янз янзын дүр төрхтэй хүмүүс, сонин хачин байшин барилгууд, нүд орой дээр гармаар гайхам сайхан зүйлс, хэл соёлтой орчин үеийн хүмүүсийн аж байдал, идэж уух тэс өөр хоол хүнс гээд дунд сургуулийн охины сонирхлыг татахаар барахуу байж. Арваад жилийн дараа хүсэж мөрөөдөж байсан Америкийн хотод хөл тавина гэж би зөвхөн нартайд мөрөөдөж, сартайд зүүдэлдэг байлаа. Энэ хүүхэд насны гэнэн мөрөөдлөө биелүүлэхээр би хичээлийнхээ амралтаар Чикаго хотыг нэгэн Казакстан охинтойгоо дөрвөн шөнө, таван өдрийн аяллаар зорьсон юм. Чикаго хот бол миний анхны сэтгэгдлээр яахын аргагүй эртний хуучин том хотуудын нэг агаад Америк улсын хамгийн том хотуудын гурав дугаарт жагсдаг билээ. Дээш ангайж, хүзүү хөшмөөр тийм өндөр тэнгэрт тулсан барилгууд миний гайхлыг бүр

Аз жаргал хүсье

Надад зориулсан эгшиг дууны үг чинь Нээрээ зүрхийг минь зүсэж байна, үнэн байна Нэг л мэдэхэд өнгөрсөн бидний харилцаа Нэхэж миний сэтгэлийг зовоосон, магадгүй үнэн Сонсох тусам бодлыг минь чи эзэмдэж Сохорч үлдсэн бидний хайр улам замхарна Саваагүй учирснаа бодох тусам Сэтгэл минь бас шимширнэ Чи чадсан байна, надад хэлж дуугаараа Чи болсон байна нэгэнтэй учирсан болохоороо Чимээгүй үлдээж орхисон би чамайг Чамайг илүү зовоохыг хүсээгүй нь тэр Ойлгохыг хүсвэл чи намайг уучилах байх Орь ганцаар үлдээгээгүйг чи бас ойлгох байх Удалгүй хайртайгаа учирсан чамд би баярлаж байна Ухаангүй алхам хийгээгүйг чинь би мэдэж байна Урагшаа тэмүүлж, бүхнийг мартсанд чинь би жаргалтай байна Ухарч намайг сэтгэлдээ хүлээгүйд чинь би талархаж байна Намайг гэх жоохон ч гэсэн хайранд чинь баярлалаа Насан туршдаа хамт байгаагүй ч найз байсанд чинь баярлалаа Шаналсан бол түүнээ үгээр надад хэлсэнд бас баярлалаа Шархалсан ч түүнээ дуугаараа илэрхийлсэнд баярлалаа

Би өртэй хүн

Image
Тэнгэр нь хүртэл санаа алдахад уужим нутаг мину Тэлийсэн тал хөндий нь хүртэл цээж дүүргэсэн эх орон мину Түүх соёлын арвин баялагтай Их Монгол гүрэн мину Түмэн цэргээр дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан мину Эх орон минь цаанаа л сайхан гэж Элэг нэгт Монголчууддаа би ярина Эрийн хийморь, эмийн ухаан далай гэж Эртний Монголоо бусдад би магтана Өв соёлынхоо дээжээс шимтэн хүртсэн би азтай Монгол Өнөөдөр дэлхийн өнцөгт Монголоос ирсэн би азтай хүмүүн Өөрийн гэсэн харьяалалтай би нийслэл Монгол Өөр хэнээр ч биш Монголоороо овоглосон би Монгол оо Дээд тэнгэрээс заяасан Тэнгэр язгуурт Монгол хүн болохоор Дэлхийд нэр нь цуурсан Тал Монголын нэг нь болохоор Би Монгол хэмээх зургаан үсгэнд өртэй Бичиж уншихыг заасан Монгол хэлэндээ өртэй Бэлчиж ундаалсан таван хошуу малдаа би өртэй Биеэ холдуулж сэтгэлээ үлдээсэн Монгол хүн би эх орондоо өртэй !

...

Атгасан гараа тавилаа гэж Аргагүй чи намайг үзэн ядна Амьдралд чамд боломж олгосныг Аяандаа чи хожим ухаарна Хэлсэн үгэндээ хүрсэнгүй гэж Хэрэггүй үгээр намайг зүхэж ядна Харин цаг хугацаа урсан одоход Хэдийн чи намайг мартсан байна Сэтгэл минь чамайг гэхгүй байхад Сэхүүн зангаараа дэргэд чинь байж би чадахгүй Санасан бүхэндээ хүрээгүй байхад Саваагүйтэж чамайг зовоож би чадахгүй Урьд нь чи намайг хайрладаг байсан бол Маргааш чамайг гэх нэгэн чамайг хайрладаг болно Угаасаа нийлээгүй салаа замаар Мөдхөн бид удаан алхахгүй байсан Эргэж хараад чи нэг инээмсэглэнэ Энгэрт чинь эрхлэх нэгнээ тэврээд Эргээд нэг санаа алдана Эргэж буцалтгүй амьдралаа чи үргэлжлүүлнэ Зүрхээрээ биш ухаанаараа чи намайг мартаж Зүүдэндээ биш бодитоор чи амьдарч эхэлнэ Зөндөө их шаналж сэтгэлээ эмнэж Заяа тавилангаар нэгнээ олох болно... Тийм болохоор уучлал эрж буруутан би болохгүй Тэсэж үлдээд чи өөрөөр амьдрах болохоор Тэнэгтэж би бүхнийг өөртөө тохохгүй Тийм л тавилантай гэдгээ хүлээн

Life & Death

The 7th of September, 2013... I would never forget this day ever in my life. I faced with Life & Death, so seriously! I have seen a lot of movies, true stories and people in the same circumstance. But, I never ever imagined or thought myself would go in and experience that kind of critical line. Everything was fine as usual, that night, during my swimming lesson I drowned due to lack of controlling my breath system in the deepest area of the swimming pool. It may sounds like stupid and unbelievable but I never ever afraid of water like that before, I just learned how the water which always makes me calm and relieved could be so dangerous when it's a wrong turn.  The scariest moment was under the water and can not do anything but swallowing water and moving all my legs and hands without any thoughts. I suddenly thought that "Okay, this is the end of my life... But wait, Really? Am I dying like this? Really ?" and I was shouting inside myself hell loud "I

Нэг л шалтгаан, нэгхэн л дусал

Image
Түүний үнэр хацраас минь арилж амжаагүй байхад Түр ч гэсэн түүнийг бодож би гансрахдаа Зүрх сэтгэлээ би зүсэн байж уйлдаг байсан Зөндөө шөнө би ганцаардаж түүнийг л хүлээсэн Царайг нь харахгүй л бол Цээж минь урагдаж, амьсгал минь давчдан Цаг хугацаа хүлээж барахгүй удаан санагдаж Цор ганцаар шаналж хоцрохдоо би зөндөө уйлсан Чамгүйгээр би амьдарч чадахгүй нь гэж Чамд хэлэхдээ ч би зөндөө уйлж байсан Тэгж хүртэл чамайг үлдээхийг хүссэн Тэнэгхэн охин нулимсаа барьж дийлээгүй... Урсгасан нулимс бүхэн хэдэн шөнийг давтаж Ухаанаа би алдаж хоцорсон Удаагүй ээ, ганцхан жил өнгөрч Уужирч би тайтгарсан байсан Өөрийгөө би харж сууна Өнөөдөр ч чамайг бодон суух юм Өнгөрсөндөө хүлэгдсэндээ бус Өөрийн минь нэгэн дурсамж л учраас... Ахин дахин би бодлоо Ахиад чиний төлөө би уйлахгүй ээ Амьдралд надад нулимсаа унагах Адилхан шалтгаан бүү байг Чамд зориулагдсан нандин нулимс минь Чамлагдаж дууссан байна өнөөдөр Чиний төлөө тэр л ү