Нэг л шалтгаан, нэгхэн л дусал

Түүний үнэр хацраас минь арилж амжаагүй байхад
Түр ч гэсэн түүнийг бодож би гансрахдаа
Зүрх сэтгэлээ би зүсэн байж уйлдаг байсан
Зөндөө шөнө би ганцаардаж түүнийг л хүлээсэн


Царайг нь харахгүй л бол
Цээж минь урагдаж, амьсгал минь давчдан
Цаг хугацаа хүлээж барахгүй удаан санагдаж
Цор ганцаар шаналж хоцрохдоо би зөндөө уйлсан


Чамгүйгээр би амьдарч чадахгүй нь гэж
Чамд хэлэхдээ ч би зөндөө уйлж байсан
Тэгж хүртэл чамайг үлдээхийг хүссэн
Тэнэгхэн охин нулимсаа барьж дийлээгүй...


Урсгасан нулимс бүхэн хэдэн шөнийг давтаж
Ухаанаа би алдаж хоцорсон
Удаагүй ээ, ганцхан жил өнгөрч
Уужирч би тайтгарсан байсан


Өөрийгөө би харж сууна
Өнөөдөр ч чамайг бодон суух юм
Өнгөрсөндөө хүлэгдсэндээ бус
Өөрийн минь нэгэн дурсамж л учраас...


Ахин дахин би бодлоо
Ахиад чиний төлөө би уйлахгүй ээ
Амьдралд надад нулимсаа унагах
Адилхан шалтгаан бүү байг


Чамд зориулагдсан нандин нулимс минь
Чамлагдаж дууссан байна өнөөдөр
Чиний төлөө тэр л үед уйлж хоцорсон минь
Чин сэтгэлээ аргадахад минь хангалттай


Нэг л шалтгаан байг, тэр нь чи
Нэхэж амьдралд минь бүү давтагдаг
Нэгхэн л удаа нулимсаа унагаг, чиний араас
Нэхэж сэтгэлийг минь бүү зовоог



Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан