...

Атгасан гараа тавилаа гэж
Аргагүй чи намайг үзэн ядна
Амьдралд чамд боломж олгосныг
Аяандаа чи хожим ухаарна
Хэлсэн үгэндээ хүрсэнгүй гэж
Хэрэггүй үгээр намайг зүхэж ядна
Харин цаг хугацаа урсан одоход
Хэдийн чи намайг мартсан байна
Сэтгэл минь чамайг гэхгүй байхад
Сэхүүн зангаараа дэргэд чинь байж би чадахгүй
Санасан бүхэндээ хүрээгүй байхад
Саваагүйтэж чамайг зовоож би чадахгүй
Урьд нь чи намайг хайрладаг байсан бол
Маргааш чамайг гэх нэгэн чамайг хайрладаг болно
Угаасаа нийлээгүй салаа замаар
Мөдхөн бид удаан алхахгүй байсан
Эргэж хараад чи нэг инээмсэглэнэ
Энгэрт чинь эрхлэх нэгнээ тэврээд
Эргээд нэг санаа алдана
Эргэж буцалтгүй амьдралаа чи үргэлжлүүлнэ
Зүрхээрээ биш ухаанаараа чи намайг мартаж
Зүүдэндээ биш бодитоор чи амьдарч эхэлнэ
Зөндөө их шаналж сэтгэлээ эмнэж
Заяа тавилангаар нэгнээ олох болно...
Тийм болохоор уучлал эрж буруутан би болохгүй
Тэсэж үлдээд чи өөрөөр амьдрах болохоор
Тэнэгтэж би бүхнийг өөртөө тохохгүй
Тийм л тавилантай гэдгээ хүлээн би зөвшөөрнө

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан